Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Ганбаатар: Хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих цаг үе ирлээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал хувийн хэвшлийнхэнд хүнд нөхцөл байдал үүсгэж байгаа аж. Тиймээс  Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооноос өнөөдөр өөрсдийн байр суурийг төр засаг, ард түмэнд илэрхийлэх зорилгоор мэдээлэл хийлээ.

Монголын Ажил Олгогч Эздийн Холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар "Улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Энэ асуудалд хувийн хэвшлийнхэн маш их санаа зовж байна. Статистикийн тоогоор харахад эдийн засаг 5 хувиар өсөж байгаа мэт боловч цаашдаа нөхцөл байдал хүндрэх шинжтэй байна. 

Тухайлбал, нүүрсний экспорт 75 хувиар буурлаа. Өмнөговь аймагт 140 км урт машины цуваа  бий болсон. Өдөрт 1,600 машин нүүрс экспортод гаргаж байсан бол одоо 400 машин гардаг болж. Мөн Байгаль орчны нөхөн төлбөр тогтоосонтой холбогдуулан Хятад улс руу импортолж буй түүхий эдүүд гарах асуудал оны эцсээр хүндрэхээр байна. Махан бүтээгдэхүүний экспорт мөн хүндрэх төлөвтэй байгаа. 

Эдгээр нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэхэд төр засгийн зүгээс анхаарч, Засгийн газрыг яаралтай байгуулж, Ерөнхий сайдаа томилох шаардлагатай байна.  Мөн шинээр бий болох Засгийн газарт ядаж Аж үйлдвэр эрхлэх сайд нарт мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, томилж өгөх хэрэгтэй.

Аравдугаар сар гарж чуулган эхлэхээр төсвөө хэлэлцэж эхэлнэ. Төсвөө хэлэлцэх үедээ мөнгөний бодлого, төсвийн бодлогуудаа нэгтгэж авч хэлэлцэх хэрэгтэй. Тусад нь ярихаар нэгдэж өгөхгүй байна. Мөнгөний бодлого нь төсвийн бодлогоо боомилон эдийн засгийн хөгжилд асар хүнд нөлөө үзүүлж байна.

Хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих цаг үе ирлээ. Энэ асуудалд төр засаг, УИХ анхаарлаа хандуулна уу” гэв.