Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтсийн харамсаж явдаг зүйл: Ctrl+Alt+Delete

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт болж өнгөрсөн Bloomberg Business Forum арга хэмжээнд оролцсон тэрбумтан Билл Гэйтсээс хөтлөгч персонал компьютерийн системийг дахин эхлүүлэхийн тулд яагаад “Ctrl+Alt+Delete” гурван товчийг дардаг болсныг асуужээ.

Гэйтс ийм зүйл зохион бүтээсэндээ харамсдаг, хэрвээ цаг хугацааг буцааж болдог бол гурван товчны үйлдлийг ганц товчоор солихыг хүсдэгээ хэлсэн байна.

Түүний тайлбарласнаар тухайн үед гарны товчны бүтцийг зохиосон IBM компанийн инженер дахиж өөрчлөх цаг байхгүй гээд Майкрософтын нэг товч нэмэх хүсэлтээс татгалзжээ. Анхны персонал компьютерийг үйлдвэрлэлд шилжүүлэхээр яаравчилж байсан тул ингэсэн гэнэ.

Харин IBM-ийнхэн энэ үйлдлийг гурван товчны холбоосоор гүйцэтгэгддэг болгож өөрчлөөд зөвхөн инженерүүд нь дотоод зориулалтаар ашиглаж эхэлжээ. Энгийн хүмүүсийг санамсаргүйгээр олж дарахаас сэргийлж, ийм хэцүү даралтыг бодож олсон байна.

Гэтэл санамсаргүйгээр гадагш задарч, маш түргэн тарснаар олон хүн мэддэг, хамгийн алдартай комманд болсон түүхтэй гэнэ.

 

Эх сурвалж: TheNextWeb