Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун Дональд Трампыг “айсан нохой” гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхдээ Хойд Солонгосын дэглэмийг сүрдүүлсэн мэдэгдэл хийж, Ким Жон Уныг “Пуужинтай хүн” хэмээн хочилсон юм.

Тэгвэл Пүрэв гарагт Ким Жон Ун өөрийн гараар Дональд Трампын эсрэг хариу мэдэгдэл гаргасныг нь тус улсын төрийн мэдээллийн агентлаг дамжуулжээ.

“НҮБ-ын индэр дээрээс АНУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн үг Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хэзээ ч байгаагүйгээр хурцатгаж, дэлхий нийтийн санааг зовоосон аюултай түвшинд хүргэлээ” гэж Ким Жон Ун мэдэгдлээ эхлүүлсэн байна.

Тэр цааш нь Трампыг “том гүрний удирдагчийн хэлэхээргүй зүйл ярьсан”,  “өмнөх удирдагч нарынхаа хэнээс нь ч гарч байгаагүй бүдүүлэг алхам хийлээ” гээд “Айсан нохой чанга хуцдаг”, "сэтгэцийн өвчтэй хүн" хэмээн АНУ-ын ерөнхийлөгчийг доромжилжээ.

Өчигдөр бас НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд Хойд Солонгосыг төлөөлөн оролцож байгаа гадаад хэргийн сайд Ри Ён Хо “нохой хуцахтай адил” гэж Трампын хэлсэн үгийг тодорхойлж байв.

Ийнхүү нэг өдрийн дотор Хойд Солонгос хоёр удаа Дональд Трампыг нохойгоор нь дуудлаа.

 

Эх сурвалж: Business Insider