Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн замд цас орсны улмаас гулгаатай байна

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Завхан аймгийн Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замд нойтон цас орж замын зорчих хэсэг мөстсөн, хальтиргаа гулгаатай байна.

Иймд жолооч нар аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, хөдөө орон нутгийг зорих гэж байгаа бол зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын Цагдаагийн Албанаас анхаарууллаа. 

Едүгээр сарын 22-ноос 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ сарын 22-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно.

24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх аж. 

Бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан, бусад хугацаанд өдөртөө дулаан байна.