Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батцэцэг: Эрх бүхий байгууллагууд Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалаасай

Б.Мичидмаа, iKon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн Жуков орчмын ОХУ-ын орон сууцыг түрээслэгч иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар өнөөдөр  мэдээллээ.

Энэ үеэр түрээслэгчид эрх нь хэрхэн зөрчигдөж байгаа талаар ярилаа.


 

Түрээслэгч н.Гэрэлцэцэг: Баянзүрх дүүрэгт байрлах ОХУ-ын байранд таван жил амьдарч байна. Өвлийн цагт галлагаа байдаг, зуны цагт байдаггүй учир түрээслүүлэгч "Владас ХХК" -д 2017 оны гурван сард өвөл зуны түрээсийн тарифыг уян хатан болгохыг шаардсан ч хүлээж аваагүй.

Шаардлага тавьсны дараахан манай тогийг тасалчихсан. Үүнээс гурван өдрийн дараа орой иртэл гэрийн маань хаалгыг гагначихсан байсан.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Гэртээ ганцаараа байхад  долоогоос найман залуутай хамт цоож эвдээд орж ирснээ миний бүх юмыг хайрцагт хийгээд хөөсөн. Би тэр үед хөл нүцгэн өдрийн хоёр цагаас шөнийн 12 цаг хүртэл гадаа зогссон. 

Шүүх эмнэлгээс хөхөрч няцраагүй бол хүлээж авахгүй гэдэг юм байна лээ. Цагдаагийн байгууллага 100,000 төгрөгөөр тэр хүмүүсийг торгоно өөрсдөө учраа ол гэж хэлсэн. Энэ үйлдэлд хүний эрх маш ноцтой зөрчигдөж байна" гэж түрээслэгч Т.Оюун-Эрдэнэ хэллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Б.Батцэцэг "Баянзүрх дүүрэгт Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байрлуулах зорилгоор барьсан 50 мянган м.кв нийт талбай бүхий /Улаанбаатарт 40 мянган м.кв, Дархан-Уул аймагт 10 мянган м.кв/ орон сууцыг “Ашиг олох аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг.

Тус заалтыг үл тоомсорлон зөрчин өөрсдөө болон зарим компаниудаар дамжуулан иргэдэд түрээслэх үйл ажиллагаагааг хуулиас гадуур явуулж байна. Мөн 15,000 орчим иргэний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна.

Оршин суугчдын холбоо Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын нэр бүхий 10 гишүүдэд энэ асуудлыг шийдэж өгөх талаар хүсэлт хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй. Эрх бүхий байгууллагууд хүсэлтийг маань хүлээн авч Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалаасай гэж хүсэж байна" гэлээ.