Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээний гадна АНУ, Сири хоёр л үлдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн улс орнууд цаг уурын өөрчлөлттэй тэмцэхээр Парисын гэрээнд нэгдэцгээсэн билээ. Уг гэрээнд нэгдэхээс татгалзаж, хоцорсон гурван улс байсны нэг болох Никарагуа улс сүүлийн өдрүүдэд Карибын тэнгисийн бүс нутагт дараалан тохиолдож буй байгалийн гамшгийн дараа санаагаа өөрчилсөн байна.

Ингэснээр Парисын гэрээний гадна дэлхийн 196 улсаас зөвхөн АНУ, Сири хоёр л үлджээ.

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама гэрээнд нэгдэхээ 2015 онд илэрхийлж, гарын үсэг зураад байсан бол энэ оны эхээр шинэ ерөнхийлөгч Дональд Трамп буцаахаар болсон юм.

Харин Сири улс гэрээг анхнаас нь эсэргүүцсэн байна. Өнгөрсөн Даваа гарагт Никарагуа улсын ерөнхийлөгч Даниэл Ортега Парисын гэрээнд нэгдэж байгаагаа зарлаад ингэх болсон шалтгаанаа “байгалийн гамшигт хамгийн их нэрвэгдэж байгаа орнуудтай эв санааны нэгдэлтэй байгаагаа” харуулах зорилготой гэж тайлбарлажээ.

Никарагуа улс нь Төв Америкт оршдог бөгөөд Карибын тэнгисийн савд багтдаг юм. Сүүлийн нэг сар орчмын хугацаанд энэ бүс нутагт дараалан тохиолдож буй байгалийн гамшиг ийнхүү Никарагуагийн эрх баригчдын бодлогыг өөрчилжээ. Харин гамшгийг биеэрээ мэдэрсэн хэрнээ Вашингтоны эрх баригчид хүний гараар бүтээгдсэн цаг уурын дулаарал эхэлснийг хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байна.

 

Эх сурвалж: Mashable