Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байсан 19 ААН талбайгаа чөлөөлжээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд хамтран ил задгай, зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагад шаардлага мэдэгдлийг хүргүүлэх ажлыг хийж байгаа. Шаардлагын үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Байгаль орчин, Геологи, Уул уурхайн Хяналтын Хэлтсийн дарга Д.Бат-Өлзий "Бид Нийслэлийн Газрын Албатай хамтран Нийслэлийн төвийн 6 дүүрэгт ил задгай автомашин худалдан борлуулж байгаа 67 иргэн аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийж мэдэгдэл хүргүүллээ.

 

Эдгээр аж ахуйн нэгжүүдийн газрын зориулалтыг шалгахад автомашин худалдаалах зориулалтаар газар эзэмшүүлээгүй бөгөөд иргэний ахуйн, орон сууц, аж ахуйн, үйлдвэрлэл, үйлчилгээний гэх мэт зориулалтын газарт автомашин худалдан борлуулж байна.

Ил задгай зориулалтын бус газрын автомашины худалдааг зогсоож байгааг Авто худалдааны цогцолбор руу албадан нүүлгэх гэж байна гэх ойлголт нь буруу

Ил задгай зориулалтын бус газарт автомашины худалдааг зогсоож газраа зориулалтын дагуу эзэмших шаардлага тавихад иргэд авто худалдааны цогцолборт албадан нүүлгэх гэж байгаа гэсэн буруу мэдээлэлтэй байга​а.

Гэтэл манай газраас хүргүүлсэн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах тухай мэдэгдэл нь авто худалдааны цогцолборт нүүлгэх асуудалтай хамааралгүй. Бид Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшигч, ашиглагч нь хуулиар хүлээсэн үүргийн дагуу газраа эзэмших хууль ёсны шаардлага тавьсан.

Мэдэгдэл шаардлагын дагуу автомашины худалдааг зогсоож газраа зориулалтын дагуу ашиглаагүй зөрчлөө арилгасан 19 иргэн, аж ахуйн нэгж байна.

 

Харин мэдэгдлийн дагуу эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй 50 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаа.  “Газрын тухай” хуулийн дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ" гэлээ.

Автомашины худалдааг зогсоож, зөрчлөө арилгасан байдал

Сонгинохайрхан дүүрэг

Чингэлтэй дүүрэг

Баянгол дүүрэг

Баянзүрх дүүрэг