Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дуайт Ховард карьераа дуусгасны дараа фермер болно

SPS телевиз
2017 оны 9 сарын 21
SPS
Зураг зураг

Энэ улирлаас эхлэн Шарлотт Хорнетс багийн нэр дор тоглохоор болсон төвийн тоглогч Дуайт Ховард өөрийн ирээдүйн талаар сонирхолтой ярилцлага өгчээ.

Тэрээр хэлэхдээ: “Аав маань хөдөө өссөн юм. Би ч гэсэн цаг үргэлж л хөдөө байдаг эмээгийндээ очдог байлаа. Хөдөө фермийн амьдралыг би үргэлж сайхан гэж бахархан боддог юм. Бүх зүйл нь цэмцгэр, тохитой. Бага байхдаа би үнээ сааж, фермийн ажилд тусладаг байсан. Тарвас жимсний талбайд бүр юу болдог гэж санана. Үнэхээр сайхан шүү” хэмээн хэлжээ.

Дуайтын хувьд Жеоржиа мужид аль хэдийн 700 акр талбай авч, өөрийн хүлэмжиндээ хулуу, төмс, дарсны жимс, тарвас жимс тарьж байгаа гэнэ. Ховард өөрийн талбайд зочилсон зочдыг шинэхэн жимс, хүнсний ногоогоор дайлдаг уламжлалтай.

Энэ талаар тэр хэлэхдээ: “Бүх зүйл органик, шинэхэн байх хэрэгтэй. Бид цаашид хүнсний ногооны дэлгүүр нээх бодолтой байгаа. Жеоржиа мужийн сургуулиудад газар тариалангийн талаар хичээл нь хэрхэн ордогийг бид мэдэхгүй юм. Гэхдээ хүүхдүүдэд энэ талаархи ойлголтыг өгөх хэрэгтэй. Миний хүүхдүүд ч ялгаагүй. Тэд энэ газар шороогоо хэрхэн зөв ашиглах аргыг мэддэг байх нь чухал. Би сагсан бөмбөгийн карьераа өндөрлүүлснийхээ дараа эдгээр ажлуудаа хэрэгжүүлэхийг хүсдэг.” гэсэн байна.

Зураг