2018 онд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Их Британи улсын ЭСЯ хоёр дахь жилдээ ‘’Inspire Me Festival’’ боловсрол, соёлын өдөрлөгийг 9-р сарын 23, 24-нд ‘’Гэрэлт гудамжинд‘’ зохион байгуулах гэж байна.
Энэ жил тус өдөрлөг нь Британийн боловсролын салбарыг онцолж байгаа. Энэ өдрүүдэд хүрэлцэн ирсэн хүмүүс тухайн улсын соёл, урлаг, аялал жуулчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад зогсохгүй Британийн их дээд сургуулиудад хэрхэн элсэн орох, Засгийн газрын ‘’Chevening’’ тэтгэлэгт хэрхэн хамрагдах зэрэг олон чухал зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой юм.
Монгол Улсад суугаа Британийн Элчин сайд хатагтай Катрин Арнолд Британийн боловсролын талаар ‘’Кэмбридж, Оксфордын их сургуулиуд нь дэлхийд эрэмбээрээ 1 болон 2-т жагсаж байгаа нь Британи улсын боловсролын чанарыг харуулж байна. Манай улсад сурахад үнэтэй гэсэн ташаа ойлголт байдаг. Гэвч бакалаврын зэргийг 4 биш 3 жилд, магистрын зэргийг 2 биш 1 жилд эзэмших боломжтой байдаг нь цаг хугацаа, төлбөр, зардал зэргийг хэмнэж байгаа юм.
Британи улсын боловсролын систем нь танд мэдлэг өгөхөөс гадна хэрхэн аливааг олон талаас харах, бүтээлч байх,өөрийн боломжийг нээн илрүүлэх зэрэг чадварыг олгодог . Эдгээр мэдлэг, чадварыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Британийн боловсролын байгууллагууд ч олгоно. Эх орондоо эзэмшсэн боловсрол маань миний өмнө олон хаалгыг нээн өгч Иракаас Лондон хүртэл ажиллах бололцоог олгосон’’ хэмээн онцлов.
Inspire Me Festival-н үйл ажиллагаанаас дурдвал:
Британийн соёл, боловсролтой холбоотой үйл ажиллагаанууд 12:00-18:00 цагийн хооронд тасралтгүй үргэлжилнэ.
Эх сурвалж: Британийн ЭСЯ