Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад Харилцааны Яамны ТНБД Д.Даваасүрэн Их Британийн “BBC radio 4” сувагт ярилцлага өглөө

ГХЯ
2017 оны 9 сарын 20
iKon.MN
 

Гадаад Харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Их Британийн “BBC radio 4” сувгийн сурвалжлагчийг хүлээн авч  уулзан соёл урлагаар дамжуулан Монгол Улсыг дэлхийд сурталчлах бодлого, соёлын харилцааг хөгжүүлэх чиглэлээр хийгдэж буй ажил болон монголын дуурийн дуулаачдын дэлхийд үзүүлж буй ололт амжилтын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгөв.

Дэлхий даяар 12 сая сонсогчтой тус радио сувгийн “Баримтат болон хөгжмийн нэвтрүүлэг”-ийн редакциас монголын дуурийн урлаг, дуучид, ардын дуу хөгжмийн талаарх нэвтрүүлэг бэлтгэхээр болсон юм.

 

Дуурийн дуу дуулаачдын “Cardiff Singer of the World”  олон улсын тэмцээн нь дэлхийд ихээхэн нэр хүндтэй тэмцээн бөгөөд сүүлийн жилүүдэд уг тэмцээнд манай улсын дуулаачид амжилттай оролцож байгаа нь дээрх нэвтрүүлгийг бэлтгэх шалтгаан болжээ.