Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

58 мянга орчим золбин нохойг устгажээ

ikon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, “Базалт нэгдэл” ХХК, “Мөнхбуян оргил” ХХК зэрэг газрууд Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд 82 мянга орчим золбин нохой, муурыг устгах төлөвлөгөөтэй ажиллаж эхний есөн сарын байдлаар 58 мянга орчим нохойг устгажээ

“Бид туслая” ТББ устгалын ажилд энэ оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс хяналт тавин ажиллан, тав, зургаадугаар сард Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын 15 мянган эзэнтэй нохойг бүртгэлжүүлэх, пайз зүүх, паспортжуулах, вакцин хийх, ариутгал хийх ажлыг хийсэн байна.

Мөн дүүргүүдийн хороо бүрд хүрч ажиллах зорилготойгоор сар бүр график гарган, устгасан нохойг Хот тохижилтын газрын мэргэжилтэнтэй хамтран тоолж, устгалд оруулж, анчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллуулах зэрэг шаардлагыг өдөр бүр тавьж ажиллах юм. 

Дээрх ажилд иргэдийн санал хүсэлт, сэтгэл ханамжийн судалгаа авах ажлыг эхлүүлээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.