Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Аюултай хог хаягдлын асуудлыг хөндлөө

ikon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан тогтмол зохион байгуулдаг “Хотын шийдэл” цуврал хэлэлцүүлгийг “Нийслэлийн хог хаягдлын менежмент-Аюултай хог хаягдал” сэдвийн дор Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран өнөөдөр зохион байгууллаа.

Энэ хэлэлцүүлгийн гол зорилго нь хариуцах эзэнгүй олон жил аюулын харанга дэлдээд байгаа аюултай хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн шийдвэр гаргах явдал юм. Тиймээс нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр НИТХ болон БОАЖЯ-ны чиг үүргийг ялгаж, тодорхой болгох, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрт санал авах, энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг баталж мөрдүүлэх ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хөндсөн аж.

Мөн энэ хэлэлцүүлгийн үеэр хог хаягдлыг дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргасан нь сонирхолтой байлаа. Хотын соёлд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх замаар төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой Хотын нүд аппликэйшн, дундын хог тээвэрлэх эко машины танилцуулга хийгдсэн байна.   

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг мэргэжлийн эрдэмтэн, судлаачид, шийдвэр гаргагчид болон иргэдийн оролцоотой хамтран шийдвэрлэхийг зорьдог Хотын шийдэл хэлэлцүүлгийг АН-ын бүлэг сар болгон тогтмол зохион байгуулдаг юм. Энэ удаагийн хэлэлцүүлгээс гаргасан санал, дүгнэлтийг төрийн захиргааны төв байгууллага, нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх юм байна.  

 

Эх сурвалж: НИТХ дахь АН-ын бүлэг