Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

У.Бямбасүрэн: "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн дарга ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн мэдээлэл гараад байна. Энэ талаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр "Үйлдвэрийн үйл ажиллагаа, хэвийн явж байна. Сайн ажиллаж байгаа. Улсад төлдөг татвар мөнгөө төлөөд явж байгаа. 

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн дарга ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй. Мөн АТГ-т шалгуулаагүй.

Энэ талаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иас өнөөдөр Эрдэнэтэд мэдээлэл хийнэ" гэсэн товч хариулт өглөө.