Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

COACH брэнд ХОС ҮНЭРТЭНТЭЙ боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 20
Сурталчилгаа

Хамгийн олон төрлийн үнэртнийг албан ёсоор түгээгч БИШРЭЛТ БЬЮТИ “Үнэртний Соёлыг Түгээх” аяныхаа хүрээнд энэ намрын онцлох нэгэн үнэртэнг залуус та бүхэнд COACH брэндийн үнэртний цуглуулгын ХОС ҮНЭРТЭНГ албан ёсоор танилцуулж байнa.

COACH бол Америкийн арьсан эдлэл үйлдвэрлэгч компани бөгөөд 1941 онд Нью-Йорк Манхатан хотод үүсгэн байгуулдсан байдаг. Анх эрчүүдэд зориулсан жижиг арьсан эдлэл, акксесуар үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхэлсэн.

Үүнээс хойш 20-хон жилийн дотор Нью-Йорк хот дахь хамгийн том олон нэр төрлийн арьсан эдлэл үйлдэрлэгч болж хөгжсөн юм. Тухайн үед хүмүүсийн хэрэгцээг хангахуйц авангард өнгө аястай өөрсдийн хэв маягийг бүрдүүлж чадсан байна.

 

Coach брэнд өөрийн гэсэн арьсан эдлэл, цүнх, хувцас загвар дизайнтай болсон ба 2007 онд анхны үнэртэй усаа танилцуулж байжээ. Үнэртний зах зээлд “залуу” гэж нэрлэгдэж болох Coach брэнд нь одоогоор нийт 30 орчим үнэртэнтэй бөгөөд 2016 онд Coach the Fragrance үнэртэй усаа зах зээлд танилцуулсан. Уг үнэртэн нь 2007 онд гарж байсан анхны үнэртний нэртэй адилхан хэдий ч үнэртэнд орсон найрлага бортого дизайны хувьд цоо шинэ өнгө төрхийг бүтээсэн байна.

2016 оны Есдүгээр сард Chloe Grace Moretz-н нүүр царай болсон Coach The Fragrance ус нь маш амжилттай байгаа бөгөөд 2017 оны 9 сараас эрэгтэйчүүдэд зориулсан COACH FOR MEN үнэртнээ албан ёсоор танилцууллаа.

 

Бишрэлт Бьютигийн зүгээс 2017 оны хавар Coach The Fragrance эмэгтэй усыг Монголын зах зээлд танилцуулж байсан бол энэ удаа Coach for Men эрэгтэйчүүдэд зориулсан усаа бусад улс оронтой зэрэг танилцуулж байна.

Coach for Men үнэртэй ус нь Анхилуун Модлог ангиллын сүрчиг бөгөөд лийр, бергамот, кумкуат жүржээр эхэлж, кардамон, кориандр, шимтэглээ цэцгээр зүрхэн үнэр нь үргэлжилж
халимны бөөлжис, хаит ветивер, илгээр үнэр нь төгсдөг байгаа. Үнэртний бортогоны дизайны хувьд эмэгтэй устайгаа ижил хэлбэртэй болсон ба Coach брэндийн үндсэн чимэглэлүүд болох морин тэрэг, арьсан оруулгатай шошго зүүж өгчээ. Гүн саарлаас ууссан цэнхэр туяатай металл өнгөтэй болгосон нь эрэгтэй шинж чанарыг илтгэх болно.

 
 

Hollywood-ын алдарт эрэгтэй жүжигчин, кино найруулагч, зураач продюсер JAMES FRANCO Coach брэндийн эрэгтэй үнэртний нүүр царай болсон байна.

 

“Coach Men бол адал явдал, эрх чөлөөний бэлэгдэл. Түүний зоригтой, эрэмгий байдал нь юунд ч бэлэн.  Өөрийн гэсэн үзэл бодолдоо тууштай, итгэлтэй, бие даасан. Ямар ч нөхцөл байдалд хүлээцтэй ханддаг эгэл даруу зан чанар нь бүгдэд таалагддаг”. Энэ бол COACH MEN-ний бусдаас ялгарах гол шинж чанар.

 
 

Адал явдлын эрэлд гарсан залуу таныг боломжоор дүүрэн маргааш хүлээж байна

Мөрөөдөл тань биелэх тэр нэгэн газрыг олтлоо үргэлж урагш тэмүүл!

 

Бишрэлт Бьютигийн хамт олон өнгөрсөн 5 дугаар сард танилцуулж байсан Coach The Fragrance үнэртнийг эргэн нэг сонирхоцгооё:

 

Лийр, мандарины тос, ягаан бэрсүүт жүржээр эхэлж, гоёмсог цагаан алба сарнай, болгарын сарнай, мэлрэг цэцгээр үргэлжлэн, цагаан хуш, заар, зандан мод, царс хөвдөөр төгсдөг. Уг усны нүүр царайгаар залуу жүжигчин бүсгүй Chloe Grace Moretz-г сонгосон нь залуу эрч хүчтэй, орчин үеийн, төрөлхийн гоо үзэсгэлэнтэй охидын төлөөлөл болж чадсан байна.

Тэрээр хэлэхдээ “Миний хувьд, Coach брэндийн таалагддаг бүхий л зүйл энэ үнэртэй усанд шингэсэн. Сэтгэл татам, эрч хүчтэй, орчин үеийн, аз жаргалыг мэдэрдэг” гэжээ.

Бортогоны хувьд PARFUM хувилбартайгаа адил савлагаатай ч үнэртэн илүү ягаан туяатай болж өгснөөрөө ялгаатай болжээ. Мөн арьсан оруулга бүхий шошго, морин тэрэгтэй лого зэрэг Coach-ийн байнга ашигладаг нэрийн хуудас болсон жижиг оруулгуудыг анзаарахгүй орхиж үл болно.

 

Та дээрх үнэртнүүдийг өөрийн цуглуулгандаа нэмэхийг хүсвэл одоо Бишрэлт Бьютигийн салбаруудаар зочлоорой.

ҮНЭРТНИЙ СОЁЛЫГ ТҮГЭЭНЭ

  • Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхарт Бьюти Галерэй 
  • Улсын их дэлгүүрийн 1 давхарт Бишрэлт Бьюти
  • Emart их дэлгүүрийн 2 давхарт 
  • Централ Тауэрийн 2 давхарт Бишрэлт Бьюти
  • Оргил Шилтгээний 1 давхарт Бишрэлт Бьюти
  • Дархан их дэлгүүрийн 1 давхарт Бишрэлт Бьюти

Утас: 7012-8977

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.