Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Зорчигч тээврийн нэгтгэлийн алдагдал 700 сая төгрөгөөр БУУРСАН гэв

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монголын тээвэр холбоо, газрын тосны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос есдүгээр сарын 19-нд хэвлэлийн хурал хийж Зорчигч Тээврийн Нэгтгэлийн удирдлага, санхүүтэй холбоотой мэдээллийг олон нийтэд өгсөн билээ.

Тэгвэл өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр Зорчигч Тээврийн Нэгтгэлээс тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гарч буй мэдээлэлд тайлбар хийсэн юм.

"Ажилтнуудыг хууль бусаар ажлаас халдаг гэдэг ташаа мэдээлэл"
 

Зорчигч тээврийн нэгтгэлийн орлогч захирал Б.Даваасүрэн “Өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр манай байгууллагын үйл ажиллагаа, хувь хүнтэй холбоотой буруу ташаа мэдээлэл өгсөн тул үнэн бодит мэдээлэл өгөхөөр энэ хэвлэлийн хурлыг хийж байна.

Орон тоо, бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудлууд Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжаар явж байна. Ажилтнуудыг хууль бусаар ажлаас халдаг гэдэг ташаа мэдээлэл. Бид сахилгын зөрчил гаргасан, удаа дараа зөрчил гаргасан хүмүүсийг дотоод журам, хөдөлмөрийн хуулийн дагуу байгууллагынхаа хурлаар оруулан шат дараалсан арга хэмжээ авдаг, халдаг.

Цалинтай холбоотойгоор нийслэлээс баталсан цалингийн журмыг хэрэгжүүлдэг. II, III баазын ажилтнуудын цалин 30 хувиар өссөн.

2009 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй учраас бүх тээврийн хэрэгсэл хуучирсан. Тиймээс бид сэлбэг запасыг дотоодын зах зээлээс хангадаг. Бөөнөөр нь авдаггүй, өдөр тутмын шаардлагатай сэлбэгийг авч тээврийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа.

2017 оны дөрөвдүгээр сард нэгдсэн Үйлдвэрчний Эвлэлтэй болох санал гаргаснаар ажилтнууд хуралдан байгуулж, өнөөдөр үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Зорчигч тээврийн нэгтгэл 1,590 ажилтантай. Үүний 1,320 нь ҮЭ-ийн татвараа төлөөд, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна” гэв.

Хуулийн зөвлөх Ц.Баясгалан: Өчигдөр буюу есдүгээр сарын 19-нд зарим хүмүүс нийгэмд буруу ташаа мэдээлэл өгсөнд харамсаж байна.

Хэвлэлийн хурлаар II, III баазын ҮЭ-ийн дарга нарыг хууль бусаар ажлаас халсан гэсэн мэдээлэл хийсэн.

II баазын ҮЭ-ийн дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. III баазын ҮЭ-ийн хороон даргыг өвчтэй байх хооронд хууль бусаар ажлаас халсан гэсэн мэдээлэл өгсөн. Тэрбээр зургаадугаар сарын 3-наас долоодугаар сарын 26-ныг хүртэл нийт 54 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан учраас захирлын тушаал гарч ажлаас халсан.

Болорсүх гэдэг хүн нь манай байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн инженер хүн. Байгууллагын удирдлагууд мэргэжлийнхээ чиглэлээр ажиллах саналыг түүнд удаа дараа тавьж байсан. Гэвч энэ хүн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байгаа” гэв.

"Нэгтгэл болсноор гурван баазын алдагдал буурч байгаа"
 

Зорчигч тээврийн нэгтгэлийн эдийн засагч н.БатболдНэгтгэл болсноор гурван баазын алдагдал буурч байгаа. Тухайлбал 2016 оны хагас жилийг бодвол 2017 оны хагас жилд 700 сая төгрөгөөр алдагдлыг бууруулж, зардал хэмнэж ажилласан.

Санхүүгийн хуримтлагдсан өр төлбөр 6.2 тэрбум төгрөг байсныг үе шаттайгаар бууруулан ажиллаж байна. Цаашид бууруулна. Нэгтгэл болсноор гурван баазын цалингийн журам нэгдэж, цалин ижил түвшинд очсон. Цалин ямар нэгэн байдлаар буураагүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Манай байгууллагын гол зардал бол шатахууны зардал. 2017 онд нээлттэй тендер сонгон шалгаруулалтаар шатахуунаа худалдан авснаар 2017 онд литр тутамд 200 төгрөг, жилд 1 тэрбум гаруй төгрөгийг хэмнэж ажиллах тооцоо гарсан” гэв.