Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдрийн байдлаар нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.
Тухайн өдөр явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 осол, мөргөлдөх хэлбэрээр 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж байна.
Тухайлбал:
Энэ оны эхний 8 сарын байдлаар гэхэд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 47 хүүхдийн амь нас хохирч, 129 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна. Орон нутагт зам тээврийн ослын улмаас хүүхэд амь насаа алдсан тохиолдол 85 хувийг эзэлж байхад нийслэлд ослын улмаас гэмтсэн хүүхэд 64.3 хувийг тус тус эзэлж байгаа юм.
Иймд Замын цагдаагийн алба, “Хүүхэд зорчиж байна” төрийн бус байгууллагатай хамтран сургуулийн өмнөх насны буюу цэцэрлэгийн насны хүүхэд багачууд, тэдгээрийн эцэг эхэд Замын хөдөлгөөний хууль, дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох дадал эзэмшүүлэх зорилгоор “Алтан намар” өртөөчилсөн сургалтыг аялал хэлбэрээр Горхи Тэрэлжийн “Болор” зусланд зохион байгуулан явуулж байна.
Уг арга хэмжээнд өнөөдрийн байдлаар 160, 161, 191, 2, 68, 54 дүгээр зэрэг цэцэрлэгийн 900 гаруй хүүхэд, 320 орчим эцэг, эх, багш ажилтнуудыг хамруулжээ.
Эх сурвалж: ЗЦА