Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон мэдээлэл хийнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN

НМХГ-ын 5 давхрын хурлын танхимд 

10:00 цагт Ил задгай, зөвшөөрөлгүйгээр авто машин худалдаалж буй газруудын газар өмчлөх эрхийг цуцалсан тухай асуудлаар мэдээлэл хийнэ.

Хангарьд ордны 14-н давхарын "Б" зааланд

10:00 цагт Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл Баянгол дүүрэгт хэрэгжиж буй талаар хэлэлцүүлэг болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Жуковт байрлах оросуудын гэх байранд амьдардаг иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар оршин суугчид ноцтой, баримттай мэдээлэл өгнө.

Онцгой байдлын ерөнхий газарт

11:30 цагт Онцгой Байдлын Ерөнхий Газрын харъяа Гамшгийн шуурхай удирдлага, Зарлан мэдээллийн төвийн нээлтийн ёслол болно.

БЗД-ийн 14 дүгээр сургуульд

11:30 цагт БЗД-ийн 14 дүгээр сургуулийн нээлт болно.

Live Conference Center

12:00 цагт Багш нар ажил хаялт зарласантай холбоотойгоор Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон хэвлэлийн хурал хийнэ.

Мишээл экспо төвд

13:00 цагт "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний нээлт болно.

ТЭДС-ийн үйлдвэр техник борлуулалтын баазад

15:00 цагт Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 700 гаруй хүлэмжийг хүлээн авах үйл ажиллагаа болно.