Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нарангэрэл: Аж Үйлдвэрийн Яам байгуулах хатуу шаардлага тавьж байна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Үндэсний Аж Үйлдвэрийн Зөвлөлөөс “Эх орны хөгжил үндэсний үйлдвэрээс” сэдвээр өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Гүйцэтгэх захирал Ц.Нарангэрэл "Удахгүй шинэ засгийн газар байгуулагдах гэж байна. Бид өмнөх Засгийн Газарт аж үйлдвэрлээ хөгжүүлж, Аж Үйлдвэрлэлийн Яам байгуулах хүсэлтийг удаа дараа тавьсан ч, батлуулж чадаагүй. Аж үйлдвэрлэлийг дэмжиж байж эх орон хөгжинө. 

Аливаа улс орон Соёлын болон Аж үйлдвэрийн үндсэн хоёр яамтай байдаг. Бусад нь бодлогын чанартай яамд байдаг. Гэвч өнөөдөр Монголд Аж Үйлдвэрийн Яамгүй, үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого байхгүйгээс болж үйлдвэрлэгчид хохирч, дампуурлын ирмэг дээр ирээд байна. 

Бид Аж Үйлдвэрийн Яамыг байгуулж өгөөч гэж олон удаа гуйсан. Харин өнөөдөр энэ яамыг байгуулах хатуу шаардлага тавьж байна" гэлээ.

Мөн үйлдвэрлэгчдийн зүгээс шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийллээ. Тэд Ард Түмний Онцгой Зөвлөлтэй /АТОЗ/ хамтран энэ сарын 23-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийх аж.

Жагсаалаар:

  • Офшорчдын асуудал
  • 60 тэрбум
  • Аж Үйлдвэрлэлийг дэмжихгүй байгааг эсэргүүцэх аж.