Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Трампыг индэрт гарахаас өмнө Хойд Солонгосын төлөөлөгч танхимыг орхин гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анх удаа үг хэлсэн юм. Тэгвэл түүнийг үг хэлэхээр индэрт гарч ирэхийн өмнө чуулганд оролцож байгаа Хойд Солонгосын төлөөлөгч танхимаас гарч яван эсэргүүцлээ илэрхийлжээ.

НҮБ­-д суух Хойд Солонгосын элчийг Жа Сон Нам гэдэг. 2014 оны хоёрдугаар сарын 28-наас эхлэн байнгын төлөөлөгчөөр ажиллаж байгаа аж.

Дональд Трамп өчигдөр тавьсан илтгэлдээ Хойд Солонгосын эсрэг хамгийн хатуу үгсийг хэлсэн юм. Тэрээр АНУ-д эцэстээ Хойд Солонгосыг бүрмөсөн сүйрүүлэхээс өөр сонголт үлдэхгүй гэдгийг анхааруулж, Ким Жон Уныг “пуужинтай хүн” хэмээн шоглосон байна.

 

Эх сурвалж: CNBC