Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Шаргалжуутын эрүүл мэндийн төв ШИНЭЧЛЭГДЛЭЭ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгон Монгол Улсын гавьяат эмч З.Сарайдамбын нэрэмжит Эрүүл мэндийн төвтэй боллоо.

Шаргалжуут тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Ингэснээр тосгоны 1,400 гаруй иргэн болон их, бага Шаргалжуутад амарч буй 600-700 хүнд яаралтай түргэн тусламж, нэгдүгээр шатлалын үзлэг эмчилгээг хүргэх боломжтой болсон байна.

Тус тосгоны Эрүүл мэндийн төв 1991 оноос үйл ажиллагаа тасралтгүй явуулж ирсэн бөгөөд өдгөө ЭМЯ-ны стандартад нийцсэн шинэ барилгатай болж, үйл ажиллагаагаа ийн өргөжүүллээ. Цаашид лаборатори бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж буйг Эрүүл мэндийн төвийн эрхлэгч А.Сайнбаяр хэллээ.

 

Эх сурвалж: ЭМЯ