Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Зуслангийн бүсийн хогийг цэвэрлэлээ

ikon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн ногоон бүсийн хаалтын цэвэрлэгээг Сэлбэ голын дагуу Санзай, Хандгайт, Баянбулаг, Хуурай мухар, Шарга морьт, Гүнт, Жигжид, Яргайт, Шадивлан зусланд зохион байгууллаа. 

Цэвэрлэгээний үеэр:

  •  Чингэлтэй дүүргийн зуслангийн бүсийн хог тээвэрлэлтийг хариуцан ажилладаг Найши Трэйд ХХК түүврийн 13 ажилтан, дөрвөн ачигч, хоёр жолооч, хоёр байцаагч нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй 4.5 тонн хог хаягдал 
  • Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсийн хог тээвэрлэлтийг хариуцан ажилладаг Сүхбаатар Дэвшил ОНӨААТҮГ түүврийн зургаан ажилтан, хоёр ачигч, нэг жолооч, нэг байцаагч нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ.

Авто зам дагуу болон жалганд үүссэн хог хаягдлыг ачиж, цэвэрлэх, тээвэрлэх ажилд зуслан чиглэлийн байгаль хамгаалагчид хяналт тавьж ажиллаа гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.