Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаашнаас хэрэглэгдэж эхлэх iOS 11-ийн ШИНЭ БОЛОМЖУУД

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Apple компанийн iPhone, iPad төхөөрөмжүүдийн iOS үйлдлийн системийн 11 дэх хувилбар маргааш зах зээлд нэвтэрч эхлэх гэж байна. Удахгүй хүмүүсийн хэрэглэж байгаа iDevice-уудын дэлгэцэнд iOS 11-ийг суулгах урилга гарч эхлэх юм.

Шинэ систем нь зөвхөн 64 битийн дотоод бүтэцтэй төхөөрөмжүүдэд зориулагдсан тул iPhone 5, iPhone 5c, iPad 4 зэрэгт суухгүй. Харин iPhone 5s-ээс хойш, iPad mini 2-оос хойшх загваруудтай нийцэх юм.

iOS 11-ийн гол шинэ боломжуудыг танилцуулж байна.

Шинэ iPhone, iPad худалдаж аваад асааж тохируулахдаа хуучин төхөөрөмжийнхөө ойролцоо байрлуулахад автоматаар бүх тохируулгыг дамжуулж авдаг болсон байна

 

 

Мессэжээр хүмүүс рүү мөнгө илгээдэг болжээ. Ингэхдээ Apple Pay аппликэшнийг тохируулж, идэвхжүүлсэн байх ёстой. Хүлээн авагч нь зөвхөн iPhone, iPad хэрэглэгч байх нь ойлгомжтой

 

 

Дэлгэцний доод талаас чирч гаргаж ирдэг Control Center цэсэнд ямар тохируулгууд байхыг хүн өөрөө шийдэж, нэмж хасдаг болсон

 

 

Ингэснээр Control Center нь олон хэсгээс бүрдсэн дараах байдалтай харагддаг болжээ

 

 

Settings-ийн багтаамжийн тохируулгатай хэсэгт зайгаа хэрхэн хэмнэхийг iPhone утас өөрөө зөвлөдөг болсон байна

 

 

Хэрэглэгдэхгүй байгаа аппликэшнуудыг автоматаар устгах тохиргоог идэвхжүүлж болохоор болжээ. Гэхдээ ингэхэд хувийн дата нь хэвээр үлдэж, хэрэгцээ гараад дахин суулгахад дата нь дахин ашиглагдах юм

 

 

Нэг гараар бичих горим нэмэгджээ. Идэвхжүүлэхийн тулд эможи товчин дээр хэсэг дараад “One-handed typing” горимыг сонгох юм. Игэснээр гарны товчнууд бүгд дэлгэцний нэг талдаа шахагдаж, ганц гараар бичихэд тохиромжтой болно

 

 

Siri-тэй зөвхөн ярих биш, бас мессэжээр чатладаг болжээ

 

 

Maps буюу газрын зураг нь барилга байгууламж дотор чиглэл заадаг болсон байна. Ингэснээр ариун цэврийн өрөөг ч амархан олдог болох юм

 

 

iOS 11 нь өөрийн дэлгэц бичигчтэй (хадгалагч) болжээ. Хэрхэн ажиллахыг дараах видеоноос хараарай

 

iPhone-ий камер QR уншдаг болсон байна

 

 

“Do Not Disturb While Driving” тохиргоо нь жолоо барьж байх үед ямар ч мэдэгдэл, мэдээллийг утасны дэлгэцэнд гаргахыг хориглож, ирсэн мессэжэд автомат хариу өгдөг болсон байна

 

 

The Notes аппликэшн сканнертай болж, фото зургийг өөрчилж засаж болдог PDF болгон хувиргадаг болсон байна

 

 

Apple Music-ийн playlist-ээ найз нартайгаа хуваалцаж, солилцдог болсон

 

 

Files нэртэй шинэ аппликэшн нэмэгдсэн нь файлуудаа хялбар удирдахад зориулагдсан. Төхөөрөмж дээрх файлуудаас гадна iCloud, Dropbox зэрэг онлайн драйверуудтай ажиллана. Windows-ийн File Explorer, Mac-ийн Finder гэсэн үг юм

 

 

Янз бүрийн аппликэшн болон iPad хооронд файлуудыг чирж зөөж болдог болжээ. Тухайлбал мэйлд хавсаргах файлаа цонх хооронд ингэж болно гэсэн үг

 

 

 

Эх сурвалж: Techinsider