Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 116-р сургуулийн сурагчдад 450 ширхэг БРАЙЛ сурах бичиг ХАНДИВЛАЛАА

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, "Дэлхийн зөн олон Монгол" улсын байгууллагатай хамтарч 116-р тусгай сургуулийн сурагчдад брайл бичиг бүхий ном гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 

"Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын төслийн зохицуулагч Б.Түмэнжаргал "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагаас "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй" төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн зорилго нь нийслэл дэхь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн боловсролын сургуульд орж өөрсдийн нөөц бололцоогоо хөгжүүлэхэд чиглэх юм.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд НЗДТГ, боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, "Дэлхийн зөн Монгол" олон байгууллагын хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хамт олон гээд олон хүний оролцоотойгоор зургаан төрлийн 450 ширхэг номыг брайл үсгээр хэвлэж хүүхдүүдэд өгч байна. Судалгаанаас харахад харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд брайл номны хэрэгцээ маш их байдаг. Гэтэл хүрэлцээ дутмаг байгаа нь анзаарагдсан" гэв. 

116-р сургуулийн нийгмийн ажилтан Э.Давхарбаяр "Манай сургууль харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог улсын хэмжээний ганц сургууль. Энэ хичээлийн жилд 21 аймаг, есөн дүүргээс нийт 107 хүүхэд суралцаж ,15 бүлэг хичээллэдэг. Брайл сурах бичиг хангалттай байдаггүй. Өнөөдрийн хандивлаж байгаа сурах бичгийг 3-5-р ангийханд өгч байгаа. ЕБС-ийн есдүгээр ангийн номыг манай багш нар брайлаар хэвлээд хичээлээ заадаг" гэлээ. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг