Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хараагүйчүүдийн 90 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслол болно

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN

АШУҮИС-ийн төв байранд

10:00 цагт Монгол дахь Европийн эмнэлэгийн анхны эмчийн 140 жилийн ойн хүрээнд дэлхий эмч нарын терроризмын аюулын эсрэг шинжлэх ухааны практик хурлыг зохион байгуулна.

Хангарди ордны 14 давхарын Б танхимд

10:30 цагт  НИТХ дахь АН-ын бүлэг болон Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтран "Хотын шийдэл" хэлэлцүүлгийг “Нийслэлийн хог хаягдлын менежмент-Аюултай хог хаягдал” сэдвийн дор зохион байгуулна.

БОАЖЯ-ны "Хаан танхим"-д

11:00 цагт БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, яамны бусад холбогдох албан тушаалтнууд болон НҮБ-ын төлөөлөгчид цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт Монголын нам бус иргэдийн холбоо, Хариуцлага үүрэх иргэдийн хөдөлгөөн, Оюутан залуусын төлөөлөл хамтран хэвлэлийн хурал зарлалаа. Тэд 60 тэрбумын хэрэг болон оффшор данс эзэмшигчдийн талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

11:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жудо, боксынхныг хүлээн авч уулзана.

Life Conference center

11:00 цагт Баянгол дүүргийн 15-р хороо болон 20-р хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчид эрх нь зөрчигдөж байгаа асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт Мэргэжлийн хяналтын орон тооны бус байцаагч нарын хууль бус албан шаардлага, дүгнэлтээс болж иргэн Б.Батдэлгэр хэрхэн хохирч буй талаараа мэдээлэл хийнэ.

13:00 цагт Монгол хүүхдүүд багаасаа гар утас, телевиз, компьютер зэрэгт хэт дэлгэцийн хамааралтай болсноос төлөвшил, оюун санаа, ухамсарт нь өөрчлөлт орох муу үр нөлөөтэй байгаа талаар судлаач П.Шүр-Эрдэнэ хэвлэлийн хурал хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс “Эх орны хөгжил үндэсний үйлдвэрээс” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт Зорчигч тээврийн нэгтгэлээс тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээлэлд албан ёсоор тайлбар хийнэ.

12:00 цагт Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд тус суманд хууль бусаар уул уурхайн олборлолт хийх гэж байгааг эсэргүүцэж хэвлэлийнхэнд хандлаа.

Баянгол дүүргийн 3-р хороо

12:00 цагт Хараагүйчүүдийн 90 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслолын арга хэмжээ болно.

МҮЭХ-ны байранд

12:00 цагт Багш нарын шаардлагын асуудлаар хамтын маргаан эхлүүлэх болсноо мэдээлнэ.

АШУҮИС-лийн тев байранд

14:00 цагт ОХУ-ийн их сургуулиудын танилцуулга боловсролын үзэсгэлэн болно.