Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Сонинтогос: Г.Хайдав гуайн 90 насны ойд зориулсан тоглолт дуурийн урлагт дуртай хүн бүрийн баяр болох юм

Б.Мичидмаа, iKon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, Монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын Хайдавын 90 насны ой тохиож байна. Энэ ойд зориулсан "Монголын дуурийн хан хүү" сонгодог урлагийн тоглолт болох гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


"Дуурийн хан хүү" тоглолт энэ сарын 21-ний 17:00 цагт болох гэж байна.  Хүндэтгэлийн тоглолтод Хайдав багш өөрийн хамгийн залуу шавьтайгаа хамт ая дуугаа өргөх юм.

Мөн Б.Батжаргал, Г.Ариунбаатар, үе үеийн шавь нар нь хамт хүрэлцэн ирнэ.

Тоглолт их сонирхолтой болно. Жишээ нь: Соёл урлагийн их сургуульд суралцаж буй оюутан, дуурийн театрын гоцлол дуучин, олон улсын шагналт хүмүүс, СУИС-ийн морин хуурын чуулга гээд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн сайхан тоглолт болно" гэж Тоглолтын ерөнхий найруулагч А. Дашпэлжээ хэллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Соёл урлагийн их сургуулийн ерөнхий захирал Э.Сонинтогос "Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуайн 90 насны ой, "Монголын дуурийн хан хүү" сонгодог урлагийн баяр нь дуурийн урлагт дуртай хүн бүрийн баяр болох юм.

Монгол Улсын дуурийн урлаг олон улсад ямар төвшинд байгааг харж баярлаж бахархаасай гэж хүсэж байна" гэв.

Хөтөлбөр: /2017.09.21/

 "Оюутан" театрт 

  • 10:00 цагт Соёл урлагийн их сургуулийн "Монголын дуурийн дуулаачийн зуун дамнасан дэг сургууль" Эрдэм шинжилгээний хурал
  • 11:00 цагт "Дамжуулах үг" Баримтат киноны нээлт

"Дуурь бүжгийн эрдмийн театрт"

  • 16:00 цагт "Г.Хайдав 90" Фото зургийн үзэсгэлэн
  • 17:00 цагт "Монголын дуурийн хан хүү" Хүндэтгэлийн тоглолт 
  • Дурсгалын зураг
  • Номын нээлт болох гэж байна.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар БСШУСЯ, СУИС, ДБЭТ, хамтран зохион байгуулагчаар "Гонгорын Хайдав"сан, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутгийн зөвлөл, Төрийн банк, үе үеийн төгсөгчид ажиллаж байгаа аж.