Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Стивен Сигалд Киргизийн иргэн болох санал тавьжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Бишкек хотод Киргизистаны ерөнхий сайд Сапар Исаков Америкийн кино жүжигчин Стивен Сигалыг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр ерөнхий сайд тулаант киноны од Сигалд Киргизийн иргэн болох санал тавьсан байна. Исаков тус улсад болж өнгөрсөн Дэлхийн Нүүдэлчдийн Хоёрдугаар наадам амжилттай болж, жуулчдын урсгалыг эрс нэмэгдүүлсэн талаар ярьжээ. Сигал Дэлхийн Нүүдэлчдийн Наадмын хүндэт элчээр өргөмжлөгдсөн хүн юм. Тэрээр 2016 онд анхны наадамд биеэр оролцож байв. Тиймээс Холливүүдийн одыг Киргизийн хөгжилд нэмэр болох хүн гэж ерөнхий сайд үзэж байгаа ажээ.

Сигал Бишкек хотод Монголын нийслэл Улаанбаатараас нисч ирснээ ерөнхий сайдад хэлсэн байна. “Би хүүгийнхээ төрсөн өдөрт ирээд байхдаа Бишкек рүү шууд нислэг байгааг мэдсэн. Ингээд ердөө 4 цагийн дараа би энд сууж байна” хэмээн Сигал ярьжээ.

Харин ерөнхий сайдын саналд жүжигчин ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: kabar.kg