Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Эндрью Уиггинсийн 5 жилийн 148 сая ам.долларын гэрээ энэ долоо хоногт хийгдэнэ

SPS телевиз
2017 оны 9 сарын 19
SPS
Зураг зураг

- 22 настай Канад залуу том гэрээ хийх гэж байна -

Хэдэн өдөр яригдаж, хойшлогдсоны дараа 2014 оны драфтын тэргүүн сонголт Эндрью Уиггинсийн Миннесота Тимберволвес багтай хийх 5 жилийн 148 сая ам.долларын гэрээ энэ долоо хоногтоо багтан хийгдэнэ хэмээн ESPN-ий Даррен Волфсон мэдээллээ.

Түүнд Тимберволвесийн эзэн Глен Тэйлор энэ тухай ярьсан гэнэ. Миннесотагийн багийн хувьд энэ Баасан гаригт анхны хэвлэлийн хурлаа хийх бөгөөд Бямба гарагт Сан Дьегод энэ улирлын анхны бэлтгэл товлогдсон. Энэ гэрээний яриа гарсан цагаас хойш Уиггинс ийм хэмжээний гэрээ хийх эрхтэй талаар олон нийтийн дунд маргаан өрнөсөөр байгаа билээ.

Наймдугаар сард багийн эзэн Тэйлор гэрээний талаар Уиггинстэй ярилцах хүсэлтэй байгаа талаар мэдэгдэж байсан бөгөөд Уиггинс саяхан өөрийн агент Билл Даффитай байгуулсан гэрээгээ цуцалсан тухай мэдээлэл цацагдаад байгаа. Хэрэв тийм бол хөдөлмөрийн гэрээний дагуу Уиггинс агентаа солисноос 2 долоо хоногийн дараа гэрээ хийх боломжтой болох юм.

Канад залуу Уиггинс 3 жил лигт тоглохдоо 245 тоглолтонд 20.4 оноо, 4.1 самбараас бөмбөг авалтыг дундачлаж байгаа билээ.

Зураг