Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Согтуугаар машин жолоодсон Вэйн Рүүни уучлалт гуйлаа

SPS телевиз
2017 оны 9 сарын 19
SPS
Зураг зураг

Английн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч хоёр жил жолоо барихгүй. Английн Эвертон клубын довтлогч, английн шигшээ багийн ахлагч асан, шигшээ багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч Вэйн Рүүни 9-р сарын 1-ний өдөр Английн Чешайрийн Вилмслоу орчимд согтуугаар машин жолоодож байгаад цагдаа нарт баригдсан юм. Улмаар түүний шүүх хурал болж, Рүүниг хоёр жил жолоо барих эрхийг хасан, 12 сарын хугацаанд 100 цаг цалингүй, олон нийтийн ажил хийлгэх шийтгэл оноосон. Мөн 170 паундын төлбөр төлсөн юм. 

Цагдаад баригдах үедээ Рүүни зөвшөөрөгдсөн хэмжээнээс 3 дахин согтуурлын түвшинтэй байсан ажээ. Өөрөөр хэлбэл Их Британид  амьсгалын 100 миллилитр тутамд 35 микрограмм байвал согтуугаар машин жолоодсон гэж үздэггүй бол Рүүнигийнх 104 миллилитр байсан байна. Ингээд эдгээр шийтгэлүүдийг хүлээсэн Рүүни олон нийтээс ийнхүү уучлалт гуйсан юм.

Рүүни “Хуулийн заалт зөрчиж, согтуугаар машин жолоодсондоо олон түмнээсээ уучлалт гуйж байна. Энэ миний түмэн буруу. Мөн би гэр бүл, багийн менежер, дарга гээд Эвертон клубтэй холбоотой бүх хүнээс уучлалт гуйж байна. Үүнээс гадна хөгжөөн дэмжигчид, миний хөлбөмбөгийн замнал эхэлсэн цагаас хойш миний ард байсан та бүхнээс хүлцэл өчье. Би шүүхийн шийтгэлийг хүлээн зөвшөөрч, олон нийтийн ажилд оролцох болно” хэмээжээ.

Зураг