Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Солонготын даваан дээр ослын улмаас асгарсан химийн бодисын устгалд хяналт тавих Ажлын хэсэг байгуулагдлаа

ikon.mn
2017 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Завхан аймгийн Дөрвөлжин суманд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн химийн бодис тээвэрлэж явсан ачааны машин Солонготын даваанд осолдож, аюултай нөхцөл байдал үүсээд буй. 

Тодруулбал, “Баян-Айраг эксплорейшн” ХХК-ийн туслан гүйцэтгэгч гэрээтэй ачаа тээврийн компанийн  Нордбенз маркийн авто машин нь Азотын хүчил 1,600 литр, Давсны хүчил 6,000 литр, хөдөлгүүрийн тос 1 тонн, Дулаан солилцооны тос 600 литр, явах ангийн тос 810 литр, 200А аккумлятор 7ширхэг бусад бараа материалыг тээвэрлэж яваад ийнхүү осолджээ. Ослын улмаас  азотын хүчил /135 литр/, давсны хүчил /5 тонн/, шатах тослох материал асгарсны улмаас өргөн 1-1.5 метр, урт 450 метр газрыг хамарч урссан байна.

Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган, дээрх химийн бодисын саармагжуулалт, устгалын ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөхөөр БОАЖЯ, ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэн, МХЕГ, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллахаар боллоо. 

 

Эх сурвалж: БОАЖЯ