Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Жавхлан: Засгийн газрыг ЯАРАЛТАЙ БАЙГУУЛАХ шаардлагатай

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн ордонд Засгийн газрын асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/725730640945840/

С.Жавхлан "Есдүгээр сарын 8-нд УИХ-ын чуулганаар Засгийн газрыг огцруулах талаар хэлэлцсэн. Миний бие энэ үеэр өвлийн бэлтгэлийн талаар хуралдах ёстой байсан гэсэн байр суурь илэрхийлсэн. 

Засгийн газрыг унагах, намынхаа хэрүүлийг урдаа барьснаас болж Монголчууд хохирч байна. Монголчууд намар, зунжингаа хэрэлд гэж та нарыг гаргаагүй. Хүйтэн өвөл дөхөж байгаа энэ үед Засгийн газраа 10 хоногийн дотор эмхлэн байгуул гэж хэлж, анхааруулсан. 

Өнөөдрийг болтол хэрүүл дуусахгүй, Монгол түмэн, засгийг эзэнгүйдүүлж орхиж байна. 

Энэ 10 дахь хоног дээр би дахин анхааруулга хэлэх гэсэн юм. Энэ хүмүүсийн хэрүүл нь тэндээ юм байгаа биз. Монголын ард түмэн тэвчихгүй шүү. 

Багш, эмч нарын асуудал, малын гоц халдварт өвчин, хадлан ургац гээд хариуцаж байгаа хүн алга. Үүний бүх хариуцлагыг энэ хэрүүлийг хийсэн бүх хүн хариуцна шүү гэж би анхааруулъя. 

Би Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрийнхөө албан бичгийг оруулж өгчихөөд ирлээ. 

Албан бичигт энэ эгзэгтэй цаг үед Засгийн газрыг яаралтай, 10 хоногт багтаан байгуулах талаар дурдсан. 

Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад энэ сарын 18-22-ны өдрүүдэд УИХ-ыг хуралдуулах санал хүргүүлснээ надад хэллээ" гэв.

Офшор данстай, ах дүү нартайгаа тулгуурлаж иддэг хүмүүсийг гаргахын эсрэг тэмцэнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шинэ байгуулагдах Засгийн газрын хамгийн хийх ажил юу байх ёстой гэж бодож байна?

-Хамгийн гол нь эх орноо гэсэн сэтгэлтэй, идье ууя гэсэн биш хүмүүсийг томилох нь чухал. Тэгэхгүй бол офшор данстай, ах дүү нартайгаа тулгуурлаж иддэг хүмүүсийг гаргахын эсрэг тэмцэнэ гэдгээ би хэлсэн. 

Үүн дээр нэмээд хэлэхэд бууж байгаа сайдуудад ямар хариуцлага тооцох талаар дуугарч байгаа нэг ч хүн алга. 

-Та УИХ-ын гишүүн болоод нэг жил болжээ. Энэ хугацаанд та юу ойлгож, олж харав. Та яриад л байх юм. Үр дүн харагдахгүй байна?

-Сэтгэл дотор байгаа нянгуудыг арилгах ёстой. С.Жавхлан чив чимээгүй амаа хамхиад суух ёсгүй. Явна, хэлнэ, ярина.

Энэ 65 гишүүнийг гараад тойргоороо яв гэж хэлмээр байна. Одоо би энэ долоо хоногоос эхлээд тойргийнхоо түмэн олонтой уулзах гэж байна. Тэгэхээр ярихаас өөр арга байхгүй.

-Та Засгийн газрыг огцруулах кноп дарахдаа хэн нэгний нөлөөнд автсан уу. Увс аймгийн гишүүд оролцсон гэх юм?

-Хамаг Монголыг ярьж, Монгол орноо сурталчилж явсан Жавхланг нутаг усны асуудалтай битгий холь. Дов жалгаараа хуваалцдаг, нам бүлэглэлээрээ хуваагддаг энэ нян задран унаж байна гэдгийг анхаарах ёстой. Намайг үг хэлэхээр инээгээд байдаг хүмүүс бүгдээрээ ирж гуйсан. Би аль талд нь ч орохгүй гэсэн. 

-Та их хуралд их ганцаарддаг юм шиг байгаа юм?

-Төрийн ордонд даарч, гадагшаа гараад дулаацдаг хүн дээ. Би Төрийн ордныг сайхан гал өрдчихсөн юм шиг болгоно.

С.Жавхлан нэг зүйлийн төлөө орвол орсон шиг ордог, гарвал гарсан шиг гарч чаддаг хүн. Тийм ч учраас би Бурхан Халдун хайрхан дээрээ очиж андгай тангарагаа өргөсөн.