Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

ICT EXPO 2017 үзэсгэлэнгээс ХААН Банк "Шилдэг бүтээгдэхүүн" шагнал авлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж  хөгжсөний 96 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд  энэ сарын 15-17 өдрүүдэд Чингисийн талбайд ICT-Expo 2017 үзэсгэлэн “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭ” уриан дор амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

11 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд энэ жил ХААН Банк анх удаагаа оролцож, дэвшилтэт технологид суурилсан цахим банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа. Монгол улсад шинээр нэвтэрч буй шинэлэг технологийг танилцуулдаг энэхүү үзэсгэлэнгээс ХААН Банк “Ухаалаг банк” үйлчилгээгээрээ “ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” шагналын эзэн боллоо. 

Банкны үйлчилгээг зөвхөн банкинд очиж авдаг байсан жишгийг халж чадсан ХААН Банкны “Ухаалаг банк” аппликейшн нь Монголд анхдагч болсон QR кодоор төлбөр хийх Qpay үйлчилгээ, хурууны хээгээр нэвтрэх, сарын хэрэглээний төлбөрөө шууд төлөх гэх мэт олон шинэлэг функцуудтай юм. Техник технологи хурдацтай хөгжиж буй энэ үед банкны үйлчилгээг шинэ шатанд гаргахад түүчээлж тэргүүлж ирсэн ХААН Банкны амжилтыг ийнхүү харилцаа холбоо мэдээллийн технологийн салбар үнэллээ. 

“Шилдэг бүтээгдэхүүн” шагналыг гардан авсан ХААН Банкны Улаанбаатарын иргэдийн банкны захирал Д.Агваан “ХААН Банк цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч байхын төлөө хичээн ажиллаж байна. Бид Монгол хэрэглэгчдэд цахим банкны үйлчилгээг таниулах, хүртээмжтэй болгох зорилгоор зогсолтгүй хөрөнгө оруулалт хийсний дүнд өнөөдөр өөртөө үйлчлэх 100 гаруй Экспресс банк, 1,000 АТМ-тай болсон төдийгүй Монгол Улсад хийгдэж буй цахим гүйлгээний нийт үнийн дүнгийн 85% ХААН Банкны цахим банкаар хийгдэж байна. Бидний шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг таатай хүлээж авдаг харилцагчиддаа талархай байна” хэмээн онцоллоо.  

Банкны үйлчилгээг илүү хялбарчилж, хүссэн газраасаа хялбар, шуурхай хаанаас ч авах боломжийг олгох зорилгын хүрээнд ХААН Банк бүх чиглэлд тэргүүлэн ажилласаар байна. Тухайлбал 2017 он гарсаар QR kодоор төлбөр хийдэг QPay үйлчилгээ, цаасгүй карт уншигч ПОС машиныг  Монголд анхлан нэвтрүүлсэн бол хамгийн сүүлд Фейсбүүкийн найзууд, гар утасны дугаар болон өөрт ойр байршлаар мөнгө шилжүүлэх боломжтой Khan Pay үйлчилгээг нэвтрүүлсэн нь олон хэрэглэгчдийн таашаалд нийцсэн юм. 

Цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч ХААН Банк 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.