Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Телевизийн 80+ сувгийг ҮНЭГҮЙ үзэх боломжтой боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Сансар огторгуйд монголоор нэрлэгдсэн МОНГОЛСАТ-1 нэртэй хиймэл дагуулыг хамтран эзэмшигч Монголсат Нэтворкс компани нь сансрын хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах болон интернэтийг хүссэн газраасаа гэсэн хоёр төрлийн үйлчилгээг танилцуулж ICT экспо үзэсгэлэн яармагт оролцсон байна.

Телевизийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний хувьд Set top box ганцхан удаа худалдан авснаар гадаад дотоодын 80 гаруй сувгийг цаашид сарын хураамжгүйгээр үзэх эрхийг хэрэглэгчдийн гарт хүргэх юм байна. Албан ёсны борлуулагчаар НОМИН ЭЛЕКТРОНИКС болон МОНВИСАТ ХХК-ууд ажиллах юм байна.

Интернэтийн үйлчилгээг МОНГОЛСАТ НЭТВОРКС компанийн албан ёсны дистрибьютор МОНВИСАТ компани ажиллуулах юм байна.

Тус компани нь Монгол орны өнцөг булан бүрийг хамарсан сансрын холбооны ИНТЕРНЭТ+ТВ+УТАС гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх гэж байна. Хэрэглэгч хаанаас ч интэрнетээр аялах суурин утсаар ярих телевизийн сувгуудаа үзэх болно.

Эдгээр үйлчилгээнүүд 10 сард хэрэглэгчдэд хүрнэ.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.