Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Кассини хөлгийн сүйрэхээсээ өмнө илгээсэн сүүлчийн гэрэл зургууд

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Санчир гарагийг судлахаар 13 жил аялж, Санчир болон түүний сарнуудын хооронд 2 тэрбум километр зам туулсан Кассини хөлөг өчигдөр сүйрэхээсээ өмнө сүүлчийн гэрэл зургуудыг эх дэлхийдээ ирүүлжээ.

Хөлгийн хөдөлгүүрийн түлш дуусч, Санчир гарагийн агаар мандалд 12 км/секунд хурдтай унаж эхэлснээр удалгүй үнс нурам болон хувирсан байна.

Өнгөрсөн хугацаанд тэр 450,000 орчим гэрэл зураг илгээгээд байв.

Кассинигийн илгээсэн сүүлчийн гэрэл зургууд:

NASA-ийн Кассини хөлөг дээр байрласан камерны хамгийн сүүлд илгээсэн зураг. Энэ бол Санчир гарагийн сүүдэртэй тал буюу шөнө болж буй тал. Гэхдээ цагираган дээр нь туссан нарны гэрэл ойж бага зэрэг гэрэлтүүлсэн байна.

 

 

Сүйрэхээсээ өмнө илгээсэн бусад зургууд.

Санчир гарагийн хойд хагасын хэсэг.

 

 

Санчир гарагийн цагираг.

 

 

Санчирын хамгийн том сар болох Титаны фокусгүй зураг.

 

 

Санчирын мөсөн бүрхүүлтэй Энцеладус сар гарагийнхаа цаанаас цухуйж, сүүлчийн удаа Кассинитай салах ёс гүйцэтгэжээ.

 

 

Эх сурвалж: NASA