Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

ХХБ дижитал банкны шинэ эрин үеийн ЭХЛЭЛИЙГ ТАВИЛАА

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2017” үзэсгэлэн өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхох иргэд, аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлэх, гарааны компаниудад үйл ажиллагаагаа сурталчлах боломж олгож буй нь энэ удаагийн “ICT-Expo”-гийн онцлог.  

“Төсөөллөө бүтээцгээе!” уриан дор явагдаж буй энэхүү арга хэмжээнд банкны салбараас Худалдаа, Хөгжлийн Банк анх удаа Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа юм.

 

Энэ талаар Худалдаа, Хөгжлийн Банкны мэдээллийн технологийн газрын захирал И.Орхонхүү "Дэлхий нийтийн чиг хандлагад дижитал эрин үе эрчимжиж байна. Худалдаа, хөгжлийн банк ч мөн харилцагчдадаа зориулан дижитал банкны шинэ эрин үеийн эхлэлийг тавьж, олон дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ энэхүү үзэсгэлэнгийн үеэр албан ёсоор танилцуулж байна.

Тухайлбал, саяхан TDPay бэлэн бус төлбөр тооцоны хамгийн найдвартай, хямд шийдлийг зах зээлд нэвтрүүлсэн. Тиймээс бид QR код бүхий технологийг ашиглан харилцагчдын төлбөр тооцоо хийх процессыг хэд дахин хялбаршуулж найдвартай хурдан шуурхай, бэлэн мөнгөний эрсдэлээс сэргийлсэн үйлчилгээг танилцуулсан.

Энэ нь ямар үйлчилгээ гэхээр худалдааны төвүүд дээр QR кодтой стикерүүдийг наасан байгаа. Худалдан авагч гар утасныхаа камерын тусламжтайгаар тэрхүү QR кодыг уншуулж төлбөр тооцоогоо төлж болох юм.

Мөн дэлхийд тэргүүлэгч Moneygram олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын үйлчилгээг TDB Online үйлчилгээнд нэгтгэн гap утас, компьютер, ATM ашиглан гуйвуулга илгээх, хүлээн авах боломжтой болгосон.

Өөрөөр хэлбэл, харилцагч банкны салбарт очиж, үйлчилгээ авдаг байсан бол өнөөдөр харилцагч хаана байна тэр газраасаа данс нээх, карт захиалах, гуйвуулга хийх, зээл авах зэргээр банкны үйлчилгээг зайнаас хөдөлгөөнт байдлаар авах боломжийг ХХБанк нэвтрүүлээд байна.

Энэ мэт орчин үеийн техник, технологийн шийдлийг Худалдаа, Хөгжлийн Банк бүтээгдэхүүн, үйлчилгээндээ нэвтрүүлэн танилцуулж байна" гэлээ.

Ингээд Худалдаа, Хөгжлийн Банкнаас танилцуулж буй бусад үйлчилгээнүүдийн талаар мэдээллийг хүргэе.

TDB ChatBot
 
Гэрэл зургийг mpa.mn

Худалдаа, хөгжлийн банкны харилцагч нар онлайнаар Фэйсбүүк мессенжер, чатыг ашиглан дурын үйлчилгээ, мэдээллийг авах боломжтой болжээ. Харилцагч хүссэн асуултаа Худалдаа, хөгжлийн банкны фэйсбүүк хуудсаас асууж болох юм.

Алтан кредит карт
 

Үүгээр ч зогсохгүй, картын төлбөр тооцооны технологийн дараагийн шат болох Visa Pay Wave технологи бүхий Алтан кредит картыг Visa International байгууллагатай хамтран танилцуулахад бэлэн болжээ. 

Худалдаа, Хөгжлийн Банкны асарт зочилж бэлгийн эзэн болоорой
 

Худалдаа, хөгжлийн банкны зүгээс тэмцээн зохион байгуулж буй юм. Тэдний өгсөн эвлүүлдэг зургийг 10 минутын дотор эвлүүлж, QR кодыг уншуулсанаар гарын бэлэгний эзэн болох боломжтой.

"Төсөөллөө бүтээцгээе" уралдаанд оролцож САЯ төгрөгний эзэн болоорой
 

Энэхүү уралдаанд оролцохын тулд TDB online, Mostmoney аппликэйшний QPay цэс рүү орж сая төгрөгт батгах өөрийн мөрөөдлөө бичиж ХХБанкны ChatBot руу явуулах юм. Азтанг есдүгээр сарын 17-нд Төв талбайд 16:00 цагт тодруулах аж. Азтан НЭГ сая төгрөгийн эзэн болно. 

Та бүхэн ICT-Expo 2017 үзэсгэлэнд хүрэлцэн ирж, ХХБанкны асраар морилон саатаж, төлбөр тооцооны хөгжлийг харуулах түүхэн үзвэрүүдийг үзэж сонирхон ХХБанкнаас зохион байгуулж буй сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцоорой.

 “ICT EXPO 2017” арга хэмжээ есдүгээр сарын 15-аас 17-ныг дуустал үргэлжилнэ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.