Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

ICT EXPO 2017: Мобиком Корпорацийн “ГЭР БҮЛИЙН ХОТХОН”-оор аялъя

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT Expo-2017” өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. 

Энэ салбарын компаниудын өрсөлдөөн, хөгжил Монгол хүн бүрт дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг авах боломжоор хангаж буй. Тухайлбал 2017 оны экспод 60 гаруй компани дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж багаа юм. 

Тэдний нэг Монголын харилцаа холбооны салбарын тэргүүлэгчдийн нэг Мобиком Корпораци энэ жил “ICT Expo-2017”-д зориулж “ГЭР БҮЛИЙН ХОТХОН” байгуулжээ. 

Энэ талаар Мобиком Корпорацийн Зах зээл, бизнес хариуцсан дэд захирал М.Энхсайхан “Энэ жил манай компани гэр бүлийн гишүүн бүрт зориулсан үйлчилгээгээ хүргэж байгаа. Бидний хувьд “ICT Expo” чухал учраас бид хэрэглэгчиддээ хамгийн шилдэг үйлчилгээнүүдээ танилцуулж байна. 

 

Тухайлбал манай “Сandy” үйлчилгээг ашигласнаар цахим дансаараа өөртөө санхүүгийн давуу тал бий болгох боломжтой. Түүнчлэн 500 мянган төгрөг хүртэлх зээлийг “Мессеж зээл” үйлчилгээг ашиглан утаснаасаа авч болно. 

Бид энэхүү экспог тохиолдуулан гэр бүлийн гишүүдэд зориулсан “Candy гудамж”-ыг тохижууллаа. Хэрэглэгч та бүхэн энд ирж пицца, кофе авч, гэр бүлийн хөрөг зургаа авахуулах зэрэг сонирхолтой үйлчилгээнд хамрагдах боломжтой” гэв. 

Ингээд Мобикомын хотхоноор аялцгаая. 

МОБИКОМЫН ХЭРЭГЛЭГЧИД ДАНДАА ДАТАТАЙ
 

Мобиком Корпораци хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээндээ бүрэн шинэчлэл хийж, хэрэглэгч бүрийгээ ДАНДАА ДАТАТАЙ байлгах нөхцлүүдийг саяхан нэвтрүүлсэн билээ. 
Та гэр бүлийн хотхонд хүрэлцэн ирж, хөдөлгөөнт интернэтийн хязгааргүй орчинд ДАНДАА ДАТАТАЙ аялах эрх чөлөөг мэдрээрэй.

CANDY-ТЭЙ ГУДАМЖ
 

Монголын хамгийн том лояалти хөтөлбөр гэр бүлээрээ зугаалах "Candy гудамж"-ийг нээжээ. Та халуун ам бүлээрээ тухлан сууж, таалан зооглох хүнсний бүтээгдэхүүнүүд, дурсгалын эд зүйлс, гэр ахуйн бараа, эм эмчилгээний бүтээгдэхүүнүүд, маамуу брэндийн хүүхдийн бүтээгдэхүүнүүд Candy-гийн хамтрагч байгууллагуудаас худалдан аваарай. 1,000 төгрөөс дээш худалдан авалт тутамдаа та 1% candy бэлгэнд эргүүлэн цуглуулна.

Мөн Candy Ёндоо тоглоомд оролцож, LG К4 ухаалаг утас болон бусад олон бэлэгнүүдийн эзэн болох боломжтой юм байна. Тоглоомыг тоглохын тулд Candy-гийн апликейшныг утсандаа суулгасан байх ёстой тул та яг одоо дараах холбоосуудаар татаж аваарай.

МЕССЭЖ ЗЭЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ
 

Гар утаснаасаа ганцхан мессэж илгээгээд авдаг МЕССЭЖ ЗЭЭЛ үйлчилгээг орон даяар нэвтрүүлжээ. Та цахим үнэмлэхтэйгээ Мобикомын талбай эсвэл өөрт хамгийн ойр үйлчилгээний салбарт ирээд 200,000 хүртэл төгрөгийн зээлийг авах боломжтой. МЕССЭЖ ЗЭЭЛ үйлчилгээний эрхээ нээлгэсэн хэрэглэгч бүрдээ гарын бэлэг бэлдсэн байна. 

CANDY-ГЭЭРЭЭ ДУГУЙ УНААРАЙ

Мобикомынхон Candy-гээрээ таны хэрэглээг улам хөнгөвчилж, дугуй унах боломжийг санал болгож байна. Candy-гээрээ дугуй түрээслэн унаж, гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсвэл Мобикомын талбайд заавал зочлоорой. 

Тэд Дугуйтай Монгол төслийг хэрэгжүүлж буй Мерида ХХК-тай хамтран дуртай дугуйгаа Candy-гээрээ унах боломжийг олгож байна. Та 555 дугаарт Candy гэсэн мессэж илгээн Candy үлдэгдлээ шалгаарай.

CANDY-ТЭЙ ТАКСИ
 

Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочдодоо зориулан Candy-тэй таксины үйлчилгээг Мобикомынхон нэвтрүүлжээ. 

Та ердөө 500-хан Candy төлөөд Сүхбаатарын талбайгаас 10 км зайд хүссэн газар руугаа зорчих боломжтой. Үүний тулд та Candy апликейшнаасаа QR код уншуулахад л хангалттай.

ХҮҮХЭД, ЗАЛУУСТАА ЗОРИУЛСАН УРАМШУУЛАЛ
 

Бид бага ангийн бяцхан дүү нар, хүсэл тэмүүллээр дүүрэн залуустаа зориулан СТАРС, Be,., үйлчилгээнүүдийнхээ цоо шинэ дугааруудыг тэд бэлэглэж байна. Та хүүхдэдээ СТАРС-ын шинэ дугаар аваад аав, ээжтэйгээ үнэгүй ярьж, 2,500 төгрөгөөр цэнэглээд 30 хоногийн турш СТАРС-ын найзуудтайгаа хязгааргүй ярих, задгай дата ашиглах эрхтэй болно.

ГЭР БҮЛИЙН ХӨРӨГ ЗУРАГ
 

Таны гэр бүлийн аз жаргалтай мөчийг мөнхлөх хөрөг зургийг зөвхөн Мобикомын талбайд авч байна. Мэргэжлийн зурагчин Таны гэр бүлийн торгон агшинг гэрэл зургийн хальснаа буулган бэлэглэх болно. 

ICT EXPO 2017 үзэсгэлэн гурван хоног үргэлжлэх бөгөөд та МОБИКОМЫН ТАЛБАЙГ ЗААВАЛ ЗОРИОРОЙ. 

 

 

Гэрэл зургийг MPA.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.