ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт 2017 онд спортын өндөр амжилт гаргаж, монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн яамны харьяа агентлаг байгууллагуудын дэргэдэх спорт хорооны тамирчдад өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Нөр их хөдөлмөр, хөлс, хүчээр эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж яваа тамирчдаараа бахархаж байна. Монголчуудынхаа итгэл сэтгэлийг ямагт бахархам амжилт, ялалтын мэдээгээр мялаадаг тамирчдынхаа цаашдын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүсч байна” гэсэн юм.
Мөн Сүлд спорт хорооны дасгалжуулагч Н.Шийрэв, Хилчин спорт хорооны дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Н.Очирбат, Н.Бүрнээбаатар, Ж.Еркен нарыг салбарын шагналаар шагнаж урамшууллаа.
Эх сурвалж: ХЗДХЯ