Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Намрын ногоон өдрүүд-2017” энэ сарын 19-нөөс Мишээл экспод эхэлнэ

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна. 

Тус арга хэмжээ нь хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилготой. 

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2017” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

Мөн нийслэлд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.

“Намрын ногоон өдрүүд-2017” нэгдсэн арга хэмжээний үеэр:

  • 9 дүгээр сарын 21-нд “Органик хөдөө аж ахуйг дэмжье”
  • 9 дүгээр сарын 22-нд “Амтат балны ашиг тус”
  • 9 дүгээр сарын 23-нд “Эх орны сүү- Эрүүл хүнс”
  • 9 дүгээр сарын 24-нд “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөгүүдийг тус тус зохион байгуулна.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ