Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Олон улсын олимпиадад амжилт гаргасан багш, сурагчдад талархал илэрхийллээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2016-2017 оны хичээлийн жилд зургаан төрлийн хичээлээр 40 орчим багш, сурагч ОУ-ын олимпиадад оролцсоноос 10 сурагч медальт байранд шалгарчээ.

Эдгээр амжилт гаргасан багш, сурагчдыг БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны ТЗУГ-ын дарга Д.Одгэрэл нар өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Тодруулбал, С.Цэнд-Аюуш, Б.Алтангэрэл, Н.Эрхэс, Д.Дөлгөөн, Э.Гарьд нарын сурагчдыг салбарын сайд хүлээн авч уулзаж, цаашдынх нь зорьсон зорилгод амжилт хүслээ.

Олон улсын төрөлжсөн олимпиадад математик (Бразил), физик, хими, биологи (Англи), газар зүй, мэдээлэл зүйн хичээлээр дэлхийн зургаан улсад зохиогдсон юм. 

Олимпиадад оролцогчдын замын зардалд БСШУС-ын сайдын 2017 оны А/07 дугаар тушаалаар 124.9 сая төгрөг зарцуулжээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг