2017/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,466.86₮
B05
УЛААНБААТАР
|
B34
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
15°
|
05:00
S101
06:00
S101
07:00
S101
08:00
S101
09:00
S101
10:00
S101
11:00
S101
12:00
S44
13:00
S44
14:00
S44
15:00
S44
16:00
S26

Сэтгүүлч Б.Энхмарт "Балдорж" шагналын эзэн болов

President.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN

“Балдорж" сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслол ес дэх удаагаа өчигдөр орой "Улаанбаатар" зочид буудалд боллоо. 2017 оны “Балдорж” шагналын эзнээр “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт тодорсон юм.

"Балдорж" шагналын тэргүүн байрын эзний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулдаг уламжлалтай.  Сэтгүүлч  Б.Энхмартын шагналыг уламжлал ёсоор  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

“Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт “Нулимстай бөхөн”, “Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охин”, “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” бүтээлээрээ тодорч, цом, өргөмжлөл, тэргүүн шагналын эзэн боллоо.

Бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэл, нэвтрүүлгийг улирал тутамд шалгаруулж, олон нийтэд зарладаг дүрэмтэй учраас олон нийтэд хамгийн шударга шагнал гэж үнэлэгддэг. ”Балдорж” шагналын эзэн болсон сэтгүүлч 5,000 ам.доллар, аман хүзүүдсэн нь 3,000 ам.долларын шагнал хүртдэг төдийгүй шилдэг аравт багтсан сэтгүүлчид 2 сая төгрөг болон гадаадад аялах зэрэг өндөр урамшуулал хүртдэг онцлогтой.

x