Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Аравдугаар сарын 2-нд болох УИХ-ын ээлжит чуулганаар Ерөнхий сайд тодорно

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл өнөөдөр хаалттай горимд хуралдаж, шийдвэрээ гаргажээ.  Удирдах Зөвлөлийн Хуралд 33 гишүүд ирэх ёстойгоос 31 нь ирсэн байна.

Хурлаар МАН-ын Бага хурлыг есдүгээр сарын 25-нд хийх шийдвэр гаргажээ.

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх "Намын Бага хуралд бэлтгэх ажлын хэсгийг байгуулсан. Хуулийн дагуу 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг тодруулах ёстой. Аравдугаар сарын 6-нд хуулийн хугацаа дуусгавар болно.

МАН намынхаа дүрмийг баримтална.

Бага хурлаараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж, аравдугаар сарын 2-нд нээлтээ хийх намрын ээлжит чуулганаар хэлэлцэж томилно" гэв.