2017/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,466.86₮
B05
УЛААНБААТАР
|
B34
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
15°
|
05:00
S101
06:00
S101
07:00
S101
08:00
S101
09:00
S101
10:00
S101
11:00
S101
12:00
S44
13:00
S44
14:00
S44
15:00
S44
16:00
S26

Дөрөв дэх удаагийн “Америкийн Өдрүүд 2017” үзэсгэлэн худалдаанд 90 гаруй байгууллагууд оролцоно

ikon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN

Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-аас дөрөв дэх жилдээ “Америкийн өдрүүд 2017” үзэсгэлэн худалдааг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран 2017 оны 9-р сарын 16, 17-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.

 

Энэхүү хоёр өдрийн үзэсгэлэн худалдаа нь АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг цэгээс танилцуулах, Монгол улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах зорилготой.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд Монгол улсад үйл ажиллагаа явуулж, худалдаа арилжаа эрхэлдэг Америкийн шилдэг брэндүүдийн төлөөлөл 90 гаруй компани 100 гаруй брэнд үйлчилгээ бүтээгдэхүүнээрээ оролцох болно. Үзэсгэлэн нь олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй ба үзэсгэлэнгийн хөтөлбөрт хөгжөөнт арга хэмжээнүүдээс гадна АНУ-ын Элчин Сайдын яамны зүгээс визний тухай болон Америкт суралцах боломжуудын тухай илтгэлүүд зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд орж байна.

Үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээ 2017 оны 9-р сарын 16-ны Бямба гарагт өдрийн 13:00 цагт болох ба нээлтийн ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд, АНУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Мануэл Микаллер болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболд нар оролцох болно.

Тус үзэсгэлэнгийн арга хэмжээ нь АмЧам Монголын гишүүдийн ивээн тэтгэлэг, дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд ХААН Банк төлбөр тооцооны цогц шийдлийг санал болгож, Жи-Мобайл компани албаны ёсны өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлж, мөн Блумберг Монгол ТВ болон Монгол ТВ мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна.

Америкийн Өдрүүд 2017 - Видео танилцуулга

https://www.facebook.com/AmChamMongolia/videos/1530041483746454/

“Америкийн Өдрүүд 2017” фэйсбүүк хуудаст энд дарж нэгдэнэ үү

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны оффис юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

 

 

x