Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Монголын Нууц Товчоо"-г эсгий зээгт ширмэлээр урлажээ

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийнхан эсгий зээгт ширмэлээр Монголын түүх, уран зохиолын гайхамшигт дурсгал “Монголын нууц товчоо”-ны зурган өгүүлэмжийг харуулсан бүтээл урлажээ. 108 метр урт энэхүү эсгий ширмэл бүтээлийг олон нийтэд танилцуулах ёслол өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд  зохион байгуулагдлаа.

Уг бүтээлийг Монгол Улсын 21 аймгийн 5,000 гаруй урлаач, үйлчид 2015 оны арванхоёрдугаар сарын 28-наас энэ оны гуравдугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд урлан бүтээжээ. Бүтээлийг урлах явцад 4,000 гаруй хүнд зээглэн ширэх оёдлыг зааж сургасан байна.

Мөн Монгол орны өнцөг булан бүрээс урчууд, үйлчид орж учиг нийлүүлсэн төдийгүй ӨМӨЗО, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатны урчууд хамрагдсан ажээ. 

Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2,000 км зээг, 20,000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна. 

“Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн захирал Ж.Нарантуяа "Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ залгамжлуулан үлдээх зорилготойгоор Чингис хааны үеийн аж ахуй амьдрал, ёс заншлыг харуулсан бүтээлийг урласан юм.

Энэхүү бүтээлийг эсгийн дээр "Монголын нууц товчоо"-ны зурган өгүүлэмжийг зээглэн ширэх аргаар урласан. 

Зээгт оёдол нь бат бөх байдгаараа онцлог. Тухайлбал, дээр үеийн Ноён Уулын булшнаас олдсон эсгийн олдвор дэвтрийн цаас шиг болтлоо нимгэрсэн байдаг. Харин зээгт оёдол нь бат бөх хэвээрээ байдаг.

Цаашдаа Хэнтий аймгийн хүндэтгэлийн хаалганы ард аймгийн Засаг Даргын шийдэж өгсөн 7 га газарт 24 ханатай гэр баригдана. Бүтээл маань тэнд хадгалагдаж, аялал жуулчлалын зориулалттай музейн үзмэр болох юм" гэв.

Хүннүгийн үеэс эхлэн өвлөгдөж ирсэн хэдэн мянган жилийн түүхт эсгий зээгт ширмэлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх дэлхий дахинд Монголынхоо өв соёлыг сурталчлан таниулах түүхэн өдөр болж өнгөрлөө.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг