Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын Удирдах Зөвлөл Бага хурлаа товлоно

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурал намын байрандаа буюу Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр хаалттай горимд эхэллээ.

Өнөөдрийн хурлаар намын Бага хурлын товыг тогтоох юм байна.

Харин МАН-ын Бага хурлаар шинэ Засгийн газраа хэрхэн байгуулах талаар ярилцах аж.

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд 2017 оны есдүгээр сард намын Бага хурлыг зарлан хуралдуулна гэдгээ мэдэгдэж байсан юм.

Энэ дагуу өнөөдөр МАН-ын Бага хурлын товыг УЗ-өөс гаргах нь.