2017/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,466.86₮
B05
УЛААНБААТАР
|
B34
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
15°
|
06:00
S101
07:00
S16
08:00
S16
09:00
S16
10:00
S16
11:00
S16
12:00
S101
13:00
S101
14:00
S44
15:00
S44
16:00
S44
17:00
S26

Лэйкерс Коби Брайнтын дугаарыг мөнхөлнө

SPS телевиз
2017 оны 9 сарын 13
SPS

Лэйкерсийн төлөө 20 улирал үнэнчээр хүчин зүтгэсэн Коби Брайнтын дугаарыг ирэх 12-р сарын 18-ны өдөр Степлес Центерт Голден Стэйт Уарриорсыг хүлээн авах тоглолтын дундуур мөнхөлнө гэдгээ мэдэгджээ​. 

Үүний дараа Кобигийн яг аль дугаарыг нь мөнхлөх вэ гэдэг асуулт олон үзэгчдийн анхаарлыг татаад байсан юм.

Тэгвэл өнөөдөр ESPN-ий сэтгүүлч Рамона Шелбурн Кобигийн найм болон 24 гэсэн дугааруудыг аль алийг нь мөнхлөхөөр болсон гэдгийг мэдэгдсэн байна.

Лигийн түүхэнд хоёр өөр багт дугаараа мөнхлүүлсэн хэд хэдэн тоглогч байдаг билээ. Тэгвэл Коби Брайнт нэг багтаа хоёр өөр дугаараа мөнхлүүлсэн түүхэн дэх анхны тоглогч болох нь.

Коби Лэйкерсийн хамтаар найм дугаартай тоглож байх үедээ гурван удаа аварга цол хүртсэн бол 2006/2007 оны улирлаас эхлэн 24 дугаартай тоглох болж, түүнээс хойш хоёр удаа аварга цол хүртэж, нэг удаа улирлын үнэ цэнэтэй тоглогч болж байсан​ юм.

x