Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Алтай Таван Богд ууланд цасанд боогдсон Израйлийн иргэдийг аврах эрлийн баг гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:17 2017/09/13

Алтай таван богдод цасанд боогдсон Израйл улсын иргэдийг аврах эрлийн баг гарлаа.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч А.Алмасбекээр ахлуулсан найм, Цагдаагийн хэлтсийн нэг алба хаагч, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багийг 11:30 цагт гаргажээ.

Аймгийн Онцгой байдлын газрын орлогч, УСТ-ийн дарга, хошууч Б.Анхбаяраас тодруулахад "Израйл улсын таван иргэн, нэг казах хөтөчтэйгээр өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14:00 цагт Алтай таван богдын чиглэлд явсан.

Тэд Алтай таван богдоос 20 км-ийн наана автомашинаа үлдээн явганаар явсан байна.

Хөтөлбөрийн дагуу бол өнөөдөр эргэж ирнэ гэсэн мэдээллийг орон нутгийн иргэд өгсөн” гэв

Эх сурвалж: ОБЕГ

12:14 2017/09/13

Бээжинд суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан уулчдын талаар мэдээллийг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт өгчээ.

Өнөөдөр өглөө 10:17 цагт аймгийн онцгой байдлын хэлтэс Онцгой Байдлын Ерөнхий Газарт энэ тухай мэдээлсэн байна.

Израйлийн нийт зургаан иргэн цасанд боогдоод байгаа бөгөөд тэднийг аврахаар 8 хүнтэй эрлийн баг өнөөдөр замд гарахаар болжээ. Өлгий хотоос Алтай Таван Богд хүртэл 220 км зайтай юм байна.

10:25 2017/09/13

Израйлийн 5 уулчин Монгол Улсын баруун хилд орших Алтай Таван Богд ууланд аялж байгаад дөрөв хоног сураггүй болсны дараа холбоо барьсан тухай jerusalemonline.com сайт мэдээлжээ.

Өчигдөр буюу Мягмар гарагт аялагчид Израйлтай холбоо барьсан бөгөөд тэдэнд үйлчилдэг даатгалын компани нь өнөөдөр аврах ажиллагаа зохион байгуулж, орон нутгийн нисдэг тэрэг илгээхээр болсон гэнэ.

Бид энэ тухай холбогдох албаны хүмүүсээс тодруулаад эргэн мэдээлэх болно.