2017/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,466.86₮
B05
УЛААНБААТАР
|
B34
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
15°
|
05:00
S101
06:00
S101
07:00
S101
08:00
S101
09:00
S101
10:00
S101
11:00
S101
12:00
S44
13:00
S44
14:00
S44
15:00
S44
16:00
S26

Газраа зориулалтын дагуу ашиглаагүй автомашины захуудыг хааж байна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Авто худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа. Үүнтэй холбоотойгоор өчигдөр "Да хүрээ" авто захын арын "Мөнгөн хүлэг" техникийн захад Мэргэжлийн хяналтын байгууллагаас шаардах бичиг хүргүүлсэн байна. Энэ талаар холбогдох албанаас тодрууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын БОГУУХХ-ын байцаагч Г.Цэнд-Аюуш "Бид наймдугаар сарын 24-нөөс эхлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт газраа зориулалтын дагуу ашиглаагүй автомашины худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд шаардах хуудас хүргүүлээд байна.

Энэ ажлынхаа хүрээнд өчигдөр "Мөнгөн хүлэг" захад шаардах хуудас хүргүүлсэн. Одоогийн байдлаар тус зах гаднах автомашины зогсоолоо бүрэн хааж, дотоод үйл ажиллагаагаа явуулж байна.

Цаашид шаардах хуудас хүргүүлсэн бусад авто захууд тогтоосон хугацаанд үйл ажиллагаагаа зогсоохгүй бол газрын эрхийг нь цуцлах арга хэмжээ авна" гэлээ.

фото:

Гэрэл зургийг Mpa.mn

 

x