Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Эрдэнэт" үйлдвэрийн уурхайчид цалин нэмэгдүүлэх шаардлагын талаараа мэдээлэл хийнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 13
iKon.MN

Holiday Inn зочид буудлын хурлын танхим

09:00 цагт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс санаачлан ХНХЯ, Дэлхийн зөн монгол ОУБ хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил-хамгаалал" үндэсний форум болно.

Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд

09:00 цагт Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Олон Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хамтарсан Ази Номхон далайн бүсийн өрсөлдөөний байгууллагуудын удирдах ажилтнуудын семинар болно.

АШУҮИС-ийн Эрдмийн өргөөнд

09:00 цагт Эрүүл мэндийн сайдын ивээл дор зохиогдож буй “Кавасакийн өвчний оношлогоо, эмчилгээ, тархвар судлалын сургалт судалгаа” сэдэвт гурав дахь удаагийн сургалт болно. Сургалтад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцоно.

Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд

09:00 цагт "Хог хаягдлын талаарх хууль эрхзүйн орчны шинэчлэл" сэдэвт төрийн албан хаагчдад зориулсан семинар болно. 

БСШУСЯ-ны 401 тоот танхимд

09:30 цагт Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Отогын Өмнөд хошуутай хамтарсан “Нэг бүс нэг зам” хөдөө аж ахуй, инновацийн хамтын ажиллагаа, технологи дамжуулах эрдэм шинжилгээний хурал болно.

МҮХАҮТ-ын Их Танхимд

10:00 цагт БНСУ-ын хүнс, хөдөө аж ахуй,өргөн хэрэглээний барааны үзэсгэлэн болно.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт Төв аймгийн Заамар сумын малчид “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд тус суманд "Эрдэнэсийн эрэг” компанид хууль бусаар олгосон хайгуулын лицензийг цуцлуулахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт Монгол улс ногоон зээлийн сантай болно. "Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа” сэдэвт тогтвортой санхүүжилтийн форум зохион байгуулагдах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ. 

12:00 цагт “Эрдэнэт” үйлдвэрийн баялгийг бүтээгч уурхайчид шилэн дансыг хэрэгжүүлж ажиллах болон цалин хөлсөө нэмэгдүүлэхээр албан шаардлагыг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хүргүүлж тэмцэж эхэлсэн талаар хэвлэлийн хурал хийнэ.

MN Мэдээллийн төвд

11:30 цагт "Уралдахаас оролцох нь чухал" уриатай UBS телевизийн нэрэмжит бүх нийтийн дугуйн уралдааны талаарх хэвлэлийн хурал болно.

12:30 цагт Монгол Улсын Хөгжим бүжгийн коллеж-ийн 80 жилийн ойд зориулсан рок попын хүндэтгэлийн тоглолтын талаарх мэдээлэл хийнэ.

Чингисийн талбайд

12:00 цагт "Монголын Нууц Товчоо"-г 108 метр эсгий зээгт ширмэлээр урласан дүрслэх урлагийн бүтээлийг Олон нийтэд танилцуулах ёслол болно.

УДБЭТ

14:00 цагт Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй асрамжийн газрын хүүхдүүд, тусгай сургалттай 29, 55, 25, 116-р сургуулиудын сурагчдыг уг үйл ажиллагаанд хамруулж, тэдэнд Монголын үндэсний сонгодог бүтээл болох Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийг танилцуулан үзүүлж тоглолт зохион байгуулна.