Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Алтны зах зээлийн төлөв байдлын СУДАЛГАА

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн алтны зах зээлийн эрэлт

Дэлхийн алтны эрэлтийг үнэт эдлэл, технологи-аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, төв банкны гэсэн дөрвөн үндсэн хэсэгт ангилж болно. Эдгээрээс дийлэнх хэсгийг үнэт эдлэл болон хөрөнгө оруулалтын зориулалттай алтны эрэлт эзэлж байна.

Сүүлийн 7 жилийн дэлхийн алтны эрэлтийг авч үзэхэд 2011 онд өмнөх оноос 12.4 хувиар огцом өсч 4,739.2 тоннд хүрснээс хойш 2015 он хүртэл тасралтгүй буурсан байна. Харин өнгөрсөн 2016 онд 1.62%-иар өсч 4,315.0 тонн болжээ.

Алтны эрэлтийг үндсэн ангиллуудаар авч үзье:

 

Төв банкуудын худалдан авалт

Төв банкууд нь өөрсдийн нөөцийн тодорхой хэсгийг алт хэлбэрээр бүрдүүлдэг тул дэлхийн алтны эрэлтийн тодорхой хэсгийг бий болгож байдаг. Хамгийн их алтны нөөцтэй төв банкнуудын алтны хэмжээ болон нийт нөөцөд эзлэх хувийг дараах хүснэгтэд харуулав.

Хамгийн их алтны нөөцтэй Төв банкууд /улсаар/

Улс

Тонн

Нийт нөөцөд эзлэх хувь

Улс

Тонн

Нийт нөөцөд эзлэх хувь

1.

АНУ

8,133.5

75.0%

5.

Хятад

1,842.6

2.4%

2.

Герман

3,375.6

69.6%

6.

ОХУ

1,706.8

17.1%

3.

Итали

2,451.8

67.4%

7.

Швейцари

1,040.0

5.6%

4.

Франц

2,435.9

64.9%

8.

Япон

765.2

2.5%

Эх сурвалж: International Financial Statistics, July 2017

 

Алт нийлүүлэгч улс орнууд

Шинээр олборлогдож байгаа дэлхийн нийт алтны 23 хувь нь Ази тивд, 19 хувь нь Төв болон Өмнөд Америкт тивд, 16 хувь нь Хойд Америкт, 14 хувь нь Африк тивд үйлдвэрлэгдэж байна.

 

Алт нийлүүлэгч олон улс байдаг ч нийт нийлүүлэлтийн тал хувийг зургаан улс бүрдүүлдэг. Дэлхийн томоохон алт нийлүүлэгч гэдэгт БНХАУ, Австрали, ОХУ, АНУ болон Канад зэрэг улсуудыг нэрлэж болохоор байна.

Алтны үнийн түүхэн тренд

Алтны стандартын уналтаас хойш алтны үнэ хэрхэн өөрчлөгдсөн, түүнд ямар үйл явдлууд нөлөөлсөн талаарх мэдээлэл нь алтны үнийн хэлбэлзлийг тайлбарлахад чухал юм.

 

Алтны үнэд нөлөөлж байсан зарим гол үйл явдлыг илүү дэлгэрэнгүй байдлаар тайлбарлавал:

 Алтны зах зээлийн түүхэн үйл явдлын тойм (сар, доллар/унци)

Он сар

Үйл явдал

Тайлбар

Үр дүн

1971-8 сар

Алтан стандартын үе дууссан.

АНУ алтыг долларт тогтсон үнээр ($35/унц ) ахин арилжаалахгүй гэдгийг зарлаж, алтан стандартыг халсан.

Алтны үнэ тогтвортой өсөх үйл явдлын эхлэл болсон.

1980-1 сар

Иран улсын хувьсгал, газрын тосны үнэ өссөн.

Геополитикийн тодорхойгүй байдал ба инфляцийн өсөлтөөс шалтгаалан хөрөнгө оруулагчид алтыг аюулгүй байдал хэмээн нэрлэж эхэлсэн.

Үнэ нь $850-т хүрсэн.

1999-8 сар

Төв банкнууд алтны нөөцөө борлуулж эхэлсэн.

Төв банкнууд алтны нөөцөө валют шиг борлуулж эхэлсэн.

Үнэ нь $251.70-руу буурсан.

2008-9 сар

Lehman Brothers банк дампуурсан.

АНУ засгийн газар Lehman Brothers банк дампуурсныг зарласнаар Төв банкнууд алтны нөөцийг эргүүлэн бий болгосон.

Үнэ нь $878.75-руу өссөн.

2011-9 сар

Европын орнуудын өрийн дарамтад орсон.

Европын орнууд өрийн дарамтад орсноор хөрөнгө оруулагчид өөрсдийн мөнгөө алтанд хөрвүүлж эхэлсэн.

Үнэ нь $1921.4-т хүрсэн.

2015-8 сар

Айдас багассан.

Өрийн дарамтын айдас багассанаар алтны үнэ огцом буурч эхэлсэн.

Үнэ нь $1094.15-руу буурсан.

2016-7 сар

Brexit

Нэгдсэн Вант улс Европын холбооноос гарсан.

Үнэ нь $1358.20-руу өссөн.

Эх сурвалж : Schroders. RC60853


Монголын Улсын алтны экспорт

Алт нь Монгол Улсын экспортын орлогыг бүрдүүлэгч чухал үнэт металл юм. Энэхүү үнэт металлын экспортын орлого 2016 онд 600 сая ам.доллар давсан нь 2008 оноос хойш анх удаа бөгөөд сүүлийн 9 жилийн хугацаанд хамгийн өндөр буюу 758 сая ам.долларт хүрээд байна.  

 

 


Эх сурвалж: Монголбанкны Судалгаа, статистикийн газар