Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

П.Бадрал: Авто захуудыг хотоос гаргах ажлыг хурдацтай явуулахгүй байх сонирхол хэнд байна?

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авто худалдааны цогцолбор наймдугаар сарын 24-нөөс эхлэн албан ёсоор ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Гэвч одоог хүртэл төрийн зүгээс авто машины худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг хааж, нүүлгээгүй учир Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн П.Бадрал: "Улаанбаатар хотын төвд иргэдийн суурьшлын бүсэд байрлах зориулалтын бус зам талбайд худалдаа эрхлэгч авто захуудын үйл ажиллагааг хориглох шийдвэр гарсан ч уг шийдвэрээ мөрдөж ажиллаж чадахгүй байна. 

Нэг талаас харахад уг цогцолборт 500 гэрээ бүхий 2,000 гаруй иргэн 10 тэрбумын хөрөнгө оруулсан бизнес эрхлэгчид л хүсээд тэмүүлээд шантаачлаад байгаа юм шиг харагдах боловч, авто захуудыг хотоос гаргаж нэг дор төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хотын иргэд удаа дараа мэдэгдсэн.

Авто захуудыг хотоос гаргах нь зөв, буруу талаар урьдчилсан байдлаар тандалт санал асуулга явагдаж, өнөөдрийн дүнгээр 96.2% нь нүүлгэхийг дэмжсэн. Ийм байхад уг ажлыг хурдацтай явуулахгүй байх сонирхол хэнд байна?. Танд ямар нэгэн ашиг сонирхол байгаа эсэх талаар 10 тэрбумын хөрөнгө оруулсан бизнес эрхлэгчид эргэлзэж эхэллээ.

Манайх шиг зах дунд амьдардаг хот аялал жуулчлал хөгжүүлнэ гэж ярилтгүй нэг бол иргэдээ нүүлгээд маш том худалдааны зах хот болго. Нийслэлийн гэр хороолол дэд бүтэц хариуцсан орлогч П.Баярхүү даргаа та иргэдийнхээ төлөө ажлаа хийгээд өгөөч гуйж байна бас шаардаж байна" гэлээ.