Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

ТООЦОО: Монгол орны нийт нутгийн БЭЛЧЭЭРИЙН ДААЦ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Манай орны зуншлагын байдал наймдугаар дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд хэвийн, 40 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу байв.

Энэ зун ихэнх нутгаар долоодугаар сарын сүүлч хүртэл зуншлага муу байсан боловч наймдугаар сар гарсаар бороо ахиу орж нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайжирчээ.

Гэсэн ч бэлчээрийн даац энэ өвөл, хаврын улиралд муу байх нь.

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2017-2018 оны өвөл хаврын бэлчээрийн даацыг гаргажээ. Ингэхдээ баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолсон байна.

Нийт нутгийн бэлчээрийн даац:

  • 15% нь 50 хүртэлх хувь  (бэлчээрийн нөөцтэй)
  • 10% нь 51-100 хувь         (бэлчээр хүрэлцээтэй)
  • 35% нь 101-300 хувь       (даац 1-3 дахин хэтэрсэн)
  • 10% нь 301-500 хувь        (даац 3-5 дахин хэтэрсэн)
  • 30% нь 500 хувиас их      (даац олон дахин хэтэрсэн) байна.
 

Өөрөөр хэлбэл, нутгийн 20 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой.

Харин нутгийн 80 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй аймгууд:

  1. Увс,
  2. Баян-Өлгий,
  3. Ховд,
  4. Завхан,
  5. Говь-Алтай,
  6. Баянхонгор,
  7. Хөвсгөл,
  8. Булган,
  9. Архангай,
  10. Өвөрхангай,
  11. Дархан-Уул,
  12. Төвийн ихэнх,
  13. Хэнтий,
  14. Сүхбаатар,
  15. Өмнөговь,
  16. Дорноговь,
  17. Дундговь.

Эдгээр 17 аймгийн зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарчээ.

Бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн нутаг:

  1. Баян-Өлгий: Алтанцөгц, Баяннуур, Бугат, Булган, Буянт, Цэнгэл, Дэлүүн, Ногооннуур, Сагсай, Толбо, Улаанхус
  2. Увс: Цагаанхайран, Давст, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Тэс, Завхан, Ховд, Хяргас, Зүүнхангай.
  3. Ховд: Булган, Буянт, Цэцэг, Чандмань, Дарви Дөргөн, Дуут, Эрдэнэбүрэн, Жаргалант, Манхан, Мөнххайрхан, Мөст, Мянгад, Ховд, Үенч, Зэрэг
  4. Завхан: Алдархаан, Баянтэс, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Сантмаргац, Сонгино, Тэлмэн, Тэс, Тосонцэнгэл Түдэвтэй, Улиастай, Ургамал, Яруу, Завханмандал
  5. Говь-Алтай: Баян-Уул, Бигэр, Цээл, Чандмань, Цогт, Дэлгэр, Жаргалан, Шарга, Тайшир, Төгрөг, Тонхил, Халиун, Хөхморьт, Есөнбулаг
  6. Хөвсгөл: Алаг-Эрдэнэ, Арбулаг, Баянзүрх, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Галт, Их-Уул, Жаргалант, Мөрөн, Рашаант, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Түнэл
  7. Баянхонгор: Баацагаан, Баянцагаан, Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Баян-Овоо, Баянхонгор, Богд, Бөмбөгөр, Бууцагаан, Эрдэнэцогт, Галуут, Гурванбулаг, Өлзийт, Шинэжинст, Хүрээмарал, Заг.
  8. Архангай: Батцэнгэл, Булган, Цахир, Цэцэрлэг, Цэнхэр, Чулуут, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Ихтамир, Жаргалант, Өгийнуур, Өлзийт, Өндөр-Улаан, Тариат, Төвшрүүлэх, Хайрхан, Хангай, Хашаат, Хотонт.
  9. Өвөрхангай: Арвайхээр, Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Богд, Гучин-Ус, Нарийнтээл, Сант, Тарагт, Төгрөг, Уянга, Хайрхандулаан, Хархорин, Хужирт, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан.
  10. Өмнөговь: Баяндалай, Баян-Овоо, Булган, Цогтцэций, Гурвантэс, Сэврэй, Ханбогд, Ханхонгор, Хүрмэн.
  11. Булган: Баян-Агт, Булган, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Сайхан, Хангал, Хишиг-Өндөр.
  12. Орхон: Баян-Өндөр, Жаргалант.
  13. Сэлэнгэ: Алтанбулаг, Баянгол, Мандал, Орхон, Орхонтуул, Сайхан, Шаамар.
  14. Дархан-Уул: Дархан, Орхон, Шарынгол.
  15. Төв: Аргалант, Архуст, Батсүмбэр, Баян, Баянцагаан, Баянчандмань, Баянцогт, Борнуур, Бүрэн, Цээл, Дэлгэрхаан, Эрдэнэ, Эрдэнэсант, Жаргалант, Лүн, Мөнгөнморьт, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Алтанбулаг, Угтаалцайдам, Заамар, Зуунмод.
  16. Дундговь: Адаацаг, Дэлгэрхангай, Дэрэн, Эрдэнэдалай, Гурвансайхан, Сайнцагаан, Хулд.
  17. Дорноговь: Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг, Замын-Үүд.
  18. Говьсүмбэр: Баянтал, Сүмбэр, Хэнтийн Батноров, Баян-Адарга, Баянмөнх, Биндэр, Цэнхэрмандал, Дархан, Галшар, Жаргалтхаан, Мөрөн, Өмнөдэлгэр, Хэрлэн.
  19. Сүхбаатар: Баруун-Урт, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Мөнххайрхан, Сүхбаатар, Түвшинширээ, Уулбаян сумд орж байна.
Бэлчээрийн даац ийнхүү ихэнх нутгаар муу гарсан тул хадлан өвс бэлтгэх, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

 

Эх сурвалж: ЦУОШГ